Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК ОЛОН УЛСЫН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН МӨНГӨН БАТЛАМЖ ХҮРТЛЭЭ

ХасБанк нь олон улсын “Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэг”-ээс “2009 оны компанийн нийгмийн хариуцлагын ил тод тайлагнал”-ын МӨНГӨН батламжийг хүртлээ.

Энэхүү шагналыг 2009 оноос эхлэн гардуулж байгаа бөгөөд олон улсын 200 гаруй банк, санхүүгийн байгууллага өрсөлдөж ХасБанк анхны МӨНГӨН батламжийг авсан байна. Энэ шалгаруулалтыг Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэг (CGAP), Дел Сан (Dell foundation), Форд Сан (Ford foundation)-гийн ивээл дор “MIX market” хэмээх дэлхий нийтийн бичил санхүүгийн мэдээлэл солилцооны олон улсын байгууллагаас зохион байгуулжээ. Дэлхийн Банкны Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэг нь бичил санхүүгийн байгууллагуудыг бичил санхүүгийн хэм хэмжээ, үйл ажиллагааны чиглэл, сургалт мэдээллээр хангадаг олон улсын төв юм.

Манай банкны тус шалгаруулалтад оролцсон тайланд банкны бичил санхүүгийн харилцагчдын мэдээлэл, тэдний амьжиргааны түвшинг тодорхойлох, хэмжих аргачлал, бичил харилцагчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, төсөл хөтөлбөрүүдийн талаарх нэгдсэн мэдээллийг багтаасан байна.

МӨНГӨН батламж нь XacБанкны үйл ажиллагааны чиглэл бүрт чиг баримжаа болдог ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа бодит ажлыг үнэлсэн нэг үзүүлэлт болж чадлаа.

ХасБанк нь 2009 оноос өсвөр насны охидод санхүүгийн боловсрол олгох “Тэмүүлэл” хөтөлбөр, мөн түлш, энергийн зардлыг хэмнэх, агаарын бохирдлыг бууруулах Эко зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэн амжилттай хэрэгжүүлж байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж харна уу.