Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК ДЭЛХИЙН БӨМБӨРЦГИЙН УМАРД ХЭСЭГТ ХҮЛЭМЖИЙН ХИЙГ БУУРУУЛСАНЫ НӨХӨН ОЛГОВОР АВСАН АНХНЫ БИЧИЛ САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА БОЛЛОО

Монгол Улс, Улаанбаатар хот - 10-р сарын 14, 2009 - ХасБанк АНУ-ийн Micro Energy Credits компаниар дамжуулан анх удаа дэлхийн хүлэмжийн хийн зах зээлээс нөхөн олговор хүлээн авлаа. Ингэснээр тус байгууллага нь дэлхийн бөмбөрцгийн умард хэсэгт хүлэмжийн хийг бууруулсаны нөхөн олговор авсан анхны бичил санхүүгийн байгууллага боллоо.

Micro Energy Credits компанийн гүйцэтгэх захирал Април Алдэрдис хэлэхдээ "Тус компани нь сэргээгдэх эрчим хvч, эрчим хvчний хэмнэлт, тvлшний хэмнэлттэй бүтээгдэхүүнийг хөгжиж буй орны зах зээлд нэвтрүүлж байгаа ХасБанктай хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг" гэсэн байна.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл болох Улаанбаатар хотын нийт хүн амын 60% нь гэр хороололд амьдардаг. Өвлийн улиралд агаарын бохирдлын хэмжээ зунаас даруй 20 дахин их байдаг бөгөөд Дэлхийн банкны хийсэн судалгаанаас харахад нүүрс түлснээс үүдэлтэй бохирдлын хэмжээ 60% байдаг байна. Гэр хороололын дундаж айл өвөлдөө 5 тонн нүүрс, 1.5 тонн мод түлдэг буюу өрхийн орлогын 40% нь зөвхөн түлшинд зориулагддаг.

Энэ 9-р сард ХасБанк ЭКО зээлийн нээлтээ хийснээр харилцагчиддаа бага зардлаар ЭКО бүтээгдэхүүнтэй болох боломжийг бий болгосон билээ. Тус бүтээгдэхүүн нь урт хугацааны баталгаатай бөгөөд түлшний зардлыг хэмнэж, дулаан өвөлжих боломжийг олгохоос гадна агаарын бохирдлыг бууруулана. Эко бүтээгдэхүүнүүд болох түлшний хэмнэлттэй зуух, гэрийн сайжруулсан дулаалгыгг авч хэрэглэснээр сард гаргах түлшний зардлаа хэмнэж гэр бүлийн бусад зардалд нэмэрлэх боломжтой юм. Үүнээс гадна нүүрс, мод бага түлснээр агаар мандлыг бохирдуулагч хvлэмжийн хийг багасгах эерэг нөлөөтэй юм.

ХасБанк нь энэ 3-р сард Micro Energy Credits компанитай нvvрсхvчлийн хийн ялгарлын бууралтыг худалдах буюу урамшуулал хүртэх санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ пүрэв гаригт буюу 10-р сарын 14-нд нvvрсхvчлийн хийн ялгарлын бууралтыг худалдах, худалдан авах гэрээг Micro Energy Credits компанитай байгуулж, анхны төлбөрөө хүлээн авлаа. Энэхүү төлбөр нь 9-р сарын эхээр борлуулагдсан ЭКО Зээлийн бүтээгдэхүүний үр дүн юм.

MicroEnergy Credits нь бичил санхүүгийн байгууллагуудыг хүлэмжийн хийн зах зээлтэй холбон өгч ажилладаг байгууллага юм. Агаар бохирдуулдаг түлш болох керосин, мод, нүүрсний хэрэглээг багасгасан тохиолдол бүрт хүлэмжийн хийн бууруулалтын орлого тооцогддог юм.. Хүлэмжийн хийг бууруулсны нөхөн олговор авсан байгууллага нь тус орлогийг өөрийн байгаль орчинд ээлтэй төсөлдөө ашиглаж болохоос гадна харилцагчиддаа хөнгөлөлттэй нөхцөл санал болгох боломжтой болно. Өнгөрсөн 2008 онд MicroEnergy Credits нь олон улсын "Нийгмийн хариуцлагатай бизнесийн төлөвлөгөө" уралдаанд бичил санхүүгийн байгууллагуудыг хүлэмжийн хийн зах зээлд нэвтрэх боломжоор хангасан гэсэн дүгнэлтээр шилдэг шагналыг хүртэж байжээ.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.microenergycredits.com