Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК ГРАНД ПЛАЗА САЛБАРАА НЭЭЛЭЭ

2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХасБанкны ГРАНД ПЛАЗА САЛБАР үйлчлүүлэгч иргэддээ үүд хаалгаа нээж шинэ салбарын баяраа нижгэр зохион байгууллаа. Нээлтийн баярт Гранд Плаза худалдааны төвд бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг олон арван бизнес эрхлэгчид урилгаар оролцож салбарын үйл ажиллагаатай танилцлаа. Шинэ салбарын нээлтийн баярыг тохиолдуулан анхны харилцагч үйлчлүүлэгч нартаа гэнэтийн бэлэг барьж урамшууллаа.

Шинэхэн нээгдсэн оффисын болон худалдаа үйлчилгээний зориулалттай тус төвийн нэг давхарт ХасБанкны салбар нээгдсэнээр тус төвөөр зочилж буй хүн бүрт санхvvгийн бvрэн vйлчилгээг тvргэн шуурхай, хялбар дөхөм авах, цаг заваа хэмнэх боломжийг олгож байна. Уг салбарт нэгэн зэрэг гурван теллер үйлчилгээ үзүүлэх боломжтой бөгөөд эрхэм бизнес эрхлэгч та VIP танхимаар үйлчлүүлэх боломжийг мөн олгож байгаа юм.

Хэдийгээр 2009 он нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт таатай байгаагүй ч манай банк харилцагч болон нийт үйлчлүүлэгч иргэддээ үйл ажиллагааны доголдолгүй үйлчилгээг тогтвортой амжилттай үзүүлсэн төдийгүй банкны бүх үзүүлэлтээр өсөлт үзүүлж чадлаа. ХасБанк нь шинэ оны зааг дээр хоёр шинэ салбараа нээж байгаа нь үүнийг илтгэх нэг үзүүлэлт болох ажгуу.

ХасБанк нь Монгол Улсын бүх аймаг, хот, томоохон суурин газруудад нийт 78 салбар нэгж болон тэдгээрт ажилладаг 1,000 гаруй ажиллагсдаар дамжуулан нийт монголчууддаа санхүүгийн ил тод, найдвартай, хариуцлагатай, цогц үйлчилгээг үзүүлж байна.

Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж амжилт бүтээл, аз жаргалыг хүсэн ерөөе.