Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Орон сууцны зээлийн төв нээгдлээ: Ард Кино Театр

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД, БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ УРЬЖ БАЙНА

ХасБанк нь орон сууц худалдан авах хүсэлтэй иргэд, орон сууцны зориулалтаар барьсан барилгаа борлуулах компаниудад зориулсан ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛИЙН ТӨВӨӨ хотын төв цэгт буюу хуучнаар Ард кинотеатрын байранд ёслол төгөлдөр нээлээ.

Энэхүү шинэ төв нь орон сууцны зээлээс гадна гадаад төлбөр тооцооны үйлчилгээгээр төрөлжин ажиллах ба мөн банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээг ч харилцагчиддаа тохилог орчинд түргэн шуурхай үзүүлэх юм.

Тус төвийн байранд ХасБанктай нягт хамтран ажилладаг ХасЛизинг ХХК, Прайм Даатгал ХХК, “Актив зууч” үл хөдлөх хөрөнгийн зуучлалын компани ажиллаж байгаа нь иргэд банкны зээлийн болон үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл, даатгал, зуучлалын үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, хялбар дөхөм авах боломжийг бүрдүүлж байна. Төв нь амралтын өдрүүдэд үйлчилгээ үзүүлдэг бөгөөд ажлын өдрүүдэд банкны үйлчилгээ авах боломжоор хомс тэр тусмаа орон сууцны зээлийн үйлчилгээ, зөвлөгөө авч амжихгүй байгаа цаг зав багатай ажил хэрэгч үйлчлүүлэгч нартаа боломж олгож байгаа юм байна.

Мөн түүнчлэн шинэ төвийн нээлтийн баярыг тохиолдуулан “Western Union” олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг авсан харилцагч бүрт бэлэг дагалдах 2 сарын турш үргэлжлэх урамшуулал зарласан байгааг дуулгая.

Нээлтийн үеэр ХасБанкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих үүднээс төслийн болоод өөрийн дотоод эх үүсвэрээр 5-10 хүртэл жилийн хугацаатай, 1.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг олгож байгааг мэдэгдлээ.