ХасБанк ING Банктай хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна
40 гаруй улсын 85.0 сая харилцагчтай, дэлхийд активаараа 8 дугаарт бичигддэг ING Банкны төлөөлөгчид өнгөрөгч оны эцэст ХасБанктай уулзалт хийх, цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлохоор Монгол Улсад ажлын айлчлал хийсэн байна.
Энэхүү уулзалтаар ING Банк ХасБанкинд 2.0 сая евро буюу түүнтэй тэнцэх хэмжээний хөрвөх чадвартай валютын худалдааны санхүүжилтийн шугам нээсэн талаар шийдвэрээ танилцууллаа. ХасБанк нь уг шугамыг ашиглан харилцагчийн өмнөөс нээх эх үүсвэргүй аккредитиваа ING Банкаар дамжуулан баталгаажуулж, харилцагчийн баримтат төлбөр тооцоог илүү түргэн шуурхай гүйцэтгэх боломжтой болсныг дуулгахад таатай байна.
САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ
ЗӨВ БАНК ХАСБАНК