Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


АНУ-ын Засгийн газар жижиг, дунд бизнесийн зээлийг дэмжинэ

United States Embassy in Ulaanbaatar, Mongolia Big Ring Road,
11th district • Ulaanbaatar

Хаяг: Улаанбаатар хот дахь АНУ-ын Элчин Сайдын Яамны Олон Нийттэй Харилцах Алба,
976-11-329095 (4735), 976-11-312376
2010 оны 1 дүгээр сарын 14
http://mongolia.usembassy.gov

АНУ-ын Засгийн газар жижиг, дунд бизнесийн зээлийг дэмжинэ.

2010 оны 1 дүгээр сарын 14, Улаанбаатар хот, АНУ-ын Элчин сайдын яам. АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг (АНУОУХА)-ийн суурин төлөөлөгч Чак Ховелл, ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болд, ХААН Банкны Дэд захирал Д.Батсайхан нар өнөөдөр Жижиг, дунд бизнес (ЖДБ)-ийн зээлийг дэмжих гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөр нь АНУОУХА-ийн Хєгжлийн Зээлийн хөтөлбөрийн хүрээнд Монголд хэрэгжүүлж буй анхны хөтөлбөр юм. Тус хөтөлбөр ЖДБ-д олгох зээлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар Монголд ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход чиглэгдэж байна.

Өнгөрсөн оны эдийн засгийн хямралын улмаас Монгол Улс болон дэлхийн бусад оронд банкны зээл хумигдан, зээлийн барьцаа хөрөнгийн шаардлагыг нэмэгдүүлэх болсон билээ. АНУОУХА, Хас болон ХААН Банкны хооронд байгуулж буй дээрх гэрээ нь санхүүгийн эх үүсвэрийг дайчлан тэдгээрийг ЖДБ-д чиглүүлэхэд хөшүүрэг болох юм. ЖДБ эрхлэгчид, тэнд ажиллаж байгаа болон бүтээгдэхүүн, үйлчилгээг авдаг хүмүүс энэ гэрээний ашиг тусыг голлон хүртэнэ.

Хөтөлбөр хөдөө аж ахуй, барилга болон орон сууцны салбарын бизнес түүнчлэн уул уурхайн салбарын хангамж тээвэр зохицуулалттай холбоотой шинэ бизнест чиглэгдэх бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй. Энэхүү хөтөлбөр нь зээлийн барьцаа хөрөнгийн шаардлагыг багасгах, урт хугацааны зээлийг дэмжих замаар дээрх салбаруудад ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байр бий болгосноор Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй дэлхийн эдийн засгийг хямралын сөрөг үр нөлөөг бууруулах юм..

 Тайлбар:

Монгол Улсын нийт бизнесийн 90 орчим хувь нь жижиг, дунд бизнест хамаардаг бөгөөд эдийн засгийн хямралын улмаас ЖДБ-д зайлшгүй шаардлагатай байдаг санхүүгийн эх үүсвэрийн хүртээмж буурах болсон билээ. Эдийн засгийн чухал салбаруудын ЖДБ-д 300,000 гаруй иргэд ажил эрхэлдэг бөгөөд ЖДБ-д зориулсан зээлийг нэмэгдүүлэх нь эдгээр ажлын байрыг хадгалах болон санхүүгийн шинэ эх үүсвэрээр бизнесээ өргөжүүлэн цаашид шинээр ажлын байр бий болгоход дэмжлэг үзүүлэх юм.