ХАРААГҮЙ ИРГЭДИЙН 98 ХУВЬ НЬ АМЬДРАЛЫН НЭН ЯДУУ ТҮВШИНД АМЬДАРЧ БАЙНА
Цагаан cap бол өтгөс буурлаа дээдлэн хүндэтгэж, шинэ жилийн мэндийг эрж, ажил төрөл, ахуй амьдрал, ажил төрлөө хөөрөлдөж, үр ач, ах дүүс, анд нөхөдтэйгээ уулзан учирч, удмын нандин хэлхээгээ сэргээн батжуулдаг Монгол түмний утга төгөлдөр хүндэтгэлийн баяр билээ.
Сар Шинийн Баярыг тохиолдуулан ХасБанк болон Хөгжлийн Алтан Сан Холбоо, “Шүрт булаг” компанитай хамтран сар шинийн өмнө нэн ядуу түвшинд амьдардаг, харааны бэрхшээлтэй ахмад буурлууддаа хүнсний тусламж үзүүллээ.
Энэхүү “Мэндийн цэнхэр хадаг” нэртэй арга хэмжээ Хан-Уул дүүрэгт байрлах Хараагүй иргэдийн хөдөлмөр сургалт, үйлдвэрийн соёлын танхимд болсон бөгөөд танхим дүүрэн цугласан ахмад настнууддаа цагаан сарын баярын мэндийг хүргэж эхэллээ. ХасБанк болон Хөгжлийн Алтан Сан Холбоо, “Шүрт булаг” компаниас 60 гаруй азай буурлууддаа хүнсний тусламжийг гардуулан өгсөн юм.
Хараагүй иргэдийн талаар нарийвчилсан статистик тоо баримт байдаггүй бөгөөд 2007 онд Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамнаас 8,600 орчим, 2008 онд Сонгуулийн ерөнхий хорооноос 9,400 орчим хараагүй иргэд байна гэсэн судалгааг гаргаж байжээ. Дээрх судалгаанаасхарахад нийт хараагүй иргэдийн 2,000 орчим нь Улаанбаатар хотод үлдэх хэсэг нь 21 аймагт амьдардагч байна. Үүнээс хөдөлмөрийн насны нийт хараагүй иргэдийн дөнгөж 2 хувь нь буюу 100 гаруй хүн нийслэл Улаанбаатар хотноо тогтвортойгоор хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 98 хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйн улмаас ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн тэтгэвэр болох 41,400 төгрөгөөс өөр орлогын эх үүсвэргүй, амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байна.
Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны нийгмийн ажилтан Ч.Дэлгэрмаа “Бидний үйл ажиллагааг цаг ямагт дэмжин, манай гишүүдэд сайхан сэтгэлийн угаас гар сунган тусалж, хамтарч ажилладаг ХасБанк болон Хөгжлийн Алтан Сан Холбооны хамт олонд нийт гишүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид бүхний баярласан сэтгэлийн үгийг хамт олондоо заавал дамжуулж хэлээрэй” хэмээн талархал илэрхийллээ..
ХасБанк нь Эх Дэлхий, Эрдэнэт Хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэн иргэн бүрт санхүүгийн үйлчилгээг эрх тэгш хүргэж Монгол Улсын тэргүүн зэргийн санхүүгийн байгууллага болох эрхэм зорилгодоо хүрэх тэмүүлэл дүүрэн Төмөр бар жилээ амжилт бүтээл арвин угтан золголоо. Өтгөс буурлуудын маань буян хишиг үр ач бидэндээ тогтох болтугай.