Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ОЮУТАН ТАНД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ ТӨЛӨХ ХЭРЭГЦЭЭ БАЙНА УУ ? ТА БҮХНИЙГ ХАС БАНКНЫ ВИТТАНА ТӨСӨЛД ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА

ХасБанк АНУ-ын “Виттана сан“ олон нийтийн байгууллагатай хамтран их дээд сургуулийн оюутан залуусын суртгалтын төлбөрөө төлөх хэрэгцээг нь хангах зорилготой санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх Виттана төслийг 2009 оны 10 дугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Виттана сан байгууллагын цахим хуудсаар дамжуулан 9 оюутанд 16 орноос 6 сая төгрөгийн зээлийг олгоод байна. Энэхүү үйл ажиллагаатай холбогдуулан Виттана төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээг 2010 оны 03 –р сарын 17-ны өдөр оюутан залуусынхаа дунд зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд БСШУЯамны төлөөлөл, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Ч.Ганхуяг болон Хасбанкны удирдлагууд, виттна зээлд хамрагдсан оюутнуудын төлөөлөл , их дээд сургуулиудын оюутан залуус хүрэлцэн ирж төслийн үйл ажиллагаатай танилцаж мэдээлэл авлаа. Виттана зээлийн гол зорилго нь оюутан залуус хүссэн мэргэжлээ эзэмшин, улс орноо хөгжүүлж, мөрөөдлөө биелүүлэхэд тулгарч буй санхүүгийн бэрхшээл буюу сургалтын төлбөрөө төлөхөд шаардагдах мөнгийг дэлхийн өөр орны иргэд www.vittana.org цахим хуудсаар дамжуулан зээлдүүлэхэд оршиж байгаа юм. Оюутан залуус та бүхэн Энэхүү төсөлд хамрагдаж зээл авч, зээлээ гэрээний дагуу хариуцлагатайгаар буцаан төлсөнөөр ХасБанкны бусад төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдахаас гадна төлсөн зээлийн хүүгийнхээ 9-н хувьтай тэнцүү хэмжээний Хадгаламжийн данстай болох боломжтой юм. Та Виттана зээлд хамрагдах хүсэлтэй бол ХасБанкны Улаанбаатар хот дахь тооцооны төвүүдэд хандах боломжтой бөгөөд Манай ажилтнууд таны мэдээллийг www.vittana.org сайтад байрлуулах болно.

Оюутан залуус та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье.


 

САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ

Зөв Банк. ХасБанк