ХАСБАНКНЫ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХЬ ТООЦООНЫ 03 ДУГААР ТӨВ ШИНЭ САЛБАРЫНХАА НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Урин цаг айлчилан ирж буй энэ долоо хоногийн эхний өдөр буюу 2010 оны 03 дүгээр сарын 22-ны өдөр ХасБанкны Чингэлтэй тооцооны төв Хүчит шонхор шинэ салбарын байраа нээх арга хэмжээг зохион байгуулж иргэд харилцагчиддаа үүд хаалгаа нээлээ. Нээлтийн арга хэмжээнд банкны удирдлагууд болон тус дүүргийн төлөөлөл, хүндэт харилцагчид Чингэлтэй дүүрэгт байрладаг Хүчит шонхор захаар үйлчлүүлдэг худалдаа наймаа, бизнесийн үйл ажиллагаагаа явуулдаг олон арван бизнес эрхлэгчид оролцож банкны үйл ажиллагаатай танилцлаа. Тооцооны төв шинэ салбарын нээлтийн арга хэмжээг тохиолдуулан харилцагч, зочдынхоо дунд BSB компанитай хамтран сугалаат үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа. ХасБанк нь 2010 он гарсаар нэг шинэ тооцооны төв болон гурван шинэ салбараа нээж үйл ажиллагаагаа улам өргөжүүлж иргэд харилцагчиддаа санхүүгийн ил тод, найдвартай, хариуцлагатай, цогц үйлчилгээг үзүүлсээр байна.
САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ
Зөв Банк. ХасБанк