Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК ТЕХНОЛОГИЙН ШИНЭЧЛЭЛ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ

5-р сарын 3-нд ХасБанкны нийт салбар, тооцооны төв, өргөтгөлүүд технологийн шинэчлэл хийсэн бөгөөд банкны үндсэн системээ шинэчлэн сайжруулж ORACLE компанийн FLEXCUBE шийдлийг сонгон суулгалаа. ХасБанк нь харилцагчдийнхаа ая тухтай байдал, цаг хугацааг хэмнэхийн тулд технологийн шинэ шийдлүүдийг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ байнга ашигладаг бөгөөд энэхүү шинэ системийг суулгаснаар өдөр тутмын гүйлгээний хяналт сайжирч, үйлчилгээ хурдсах, банкны аль ч салбараас ижил үйлчилгээ авах зэрэг олон давуу талуудтай юм.

5 дугаар сарын 1, 2-ны Бямба, Ням гарагт гүйлгээ түр зогссон хугацаанд Карт, АТМ, Мессеж банк, 1888 лавлах утасны үйлчилгээ ердийн хуваарийн дагуу хэвийн ажилласан бөгөөд технологийн шинэчлэл хийх явцад дэмжиж хүлээцтэй хандсан харилцагч та бүхэндээ баярлалаа.

FLEXCUBE® систем нь алдарт ORACLE компанийн бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн 130 орны 790 гаруй санхүүгийн байгууллагад ашиглагддаг мэдээллийн технологийн шийдэл юм. Санхүүгийн байгууллагуудад тусгайлан зориулагдсан банкны хяналтыг сайжруулснаар эрсдэлийг багасгах, цахим төлбөр тооцоог дэмжих, зардлыг багасгах ВЭБ технологид суурилсан орчин үеийн банкны үндсэн систем бөгөөд харилцагчийн үйлчилгээг дээшлүүлж шинэ шатанд гаргахад дөхөм болох юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягнаас үзнэ үү.

http://www.oracle.com/us/industries/financial-services/


 

САНАА ЗӨВ БОЛ ЗАЯА ЗӨВ

ЗӨВ БАНК ХАСБАНК