Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Дэлхийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болох ING банк ХасБанкид төгрөгийн хадгаламж байршууллаа

10 оны 7 дугаар сарын 14 болон 21-ны й өдөр ХасБанкинд дэлхийн санхүүгийн тэргүүлэгч байгууллагуудын нэг болох ‘ING’ банк 13 тэрбум төгрөгийн хадгаламж байршууллаа.

Уг хадгаламж нь ‘ING’ болон ХасБанкны хувьд анхных бөгөөд ХасБанкны үйл ажиллагааг судалж үзсэний үндсэн дээр сонгож өөрийн хадгаламжаа төгрөгөөр байршуулсан нь ХасБанкны үйл ажиллагаанд олон улсын банк санхүүгийн байгууллагууд итгэл хүлээлгэж байгаагийн нэг илрэл боллоо.

‘ING’ нь Нидерланд улсаас үүсэлтэй, 40 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг санхүүгийн байгууллага бөгөөд үйл ажиллагааны цар хүрээгээрээ дэлхийн санхүүгийн Топ-25 байгууллагагад багтдаг. ING нь одоогоор хөрөнгө оруулалт, даатгал гэх зэрэг өөрийн харилцагчидийн хүсэл шаардлагад үндэслэсэн олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг. 2009 оны эцсээр тус байгууллагын нийт актив 1,164 тэрбум евро, өөрийн хөрөнгө 40 тэрбум евро хүрсэн байна.

 

Тодорхой мэдээллийг: www.ing.com, www.xacbank.mn