Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХасБанк ХХҮГазартай хамтран бага хүүтэй жижиг зээл олгож байна

ХасБанк нь НХХЯ-наас зарласан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох үйл ажиллагааг гүйцэтгэх байгууллагыг шалгаруулах тендерт оролцон шалгарлаа. Үүнтэй холбогдуулан 2010 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон өргөтгөснөөр ажлын байр бий болгох зорилгоор хувиараа болон өрхийн аж ахуй, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хүсэгч ажилгүй иргэн, малчин, албан бус хөдөлмөр эрхлэгчид, мөн шинээр ажлын байр бий болгож ажилгүй иргэн, ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгж, байгууллагад жижиг зээл олгох үйл ажиллагааг гүйцэтгэх тухай гэрээнд ХасБанкны Гүйцэтгэх Захирал М.Болд, ХХҮГазрын дарга Д.Баярсайхан нар гарын үсэг зуралцав.

Энэхүү гэрээний дагуу Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгуудад сарын 1.25 хувийн хүүтэй 10.0 сая хүртэлх төгрөгийн жижиг зээлийг олгох юм. Зах зээл дэх хамгийн бага хүүтэй энэхүү төслийн зээлд хамрагдах хүсэлтэй бизнес эрхлэгчид нь харьяа ХХҮГазар болон ХасБанкинд хандаж энэ зээлд хамрагдах бүрэн боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг ХасБанкны 1888 утсаар өгч байна.