Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


“БИЧИЛ ЗЭЭЛИЙН ТӨВ” ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ХасБанк Сүхбаатар дүүрэгт долоон буудлын автобусны эцсийн буудалд бичил зээлийн төвөө нээлээ. Тус төвөөр үйлчлүүлэгсэд бизнес эрхлэх зөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн нэгдсэн мэдээлэл тvргэн шуурхай тав тухтай орчинд авах боломжтой юм.

Нээлтийн арга хэмжээнд банкны удирдлагууд болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 9 хорооний засаг дарга, тус дүүрэг, хороонд ажиллаж амьдарч буй иргэд оролцлоо. Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгийн хүрээнд ХасБанктай хамтран ажилладаг “ADRA Монгол”, "Хөгжлийн шийдэл", “Эрчим хүчний хэмнэлт”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн төлөөлөл мэргэжилтнүүд хүрэлцэн ирж иргэд харилцагчдад ашигтай сургалтыг зохион байгуулсан.

ХасБанк харилцагч нартайгаа цуг өсөн дэвжих сонирхол бүхий бизнесийн соёлтой байгууллага. Энэ ч утгаараа хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд харилцагчдынхаа бараа бүтээгдэхүүнээс бүрдсэн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж азтай зочдоо урамшуулах сугалааг зохион байгууллаа.

Үйл ажиллагаагаа улам өргөжүүлж иргэд харилцагчиддаа ойртуулж буй ХасБанкны бичил зээлийн төвөөр эрхэм харилцагч, үйлчлүүлэгч та ажлын өдрүүдэд 9:00 – 17:00 цагийн хооронд үйлчлүүлэхийг урьж байна.


 

Зөв Банк. ХасБанк