Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГААРАА ДЭЛХИЙД ҮНЭЛЭГДЛЭЭ

 

ХасБанк санхүүгийн салбарт нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч гэдгийг дахин нотолж Дэлхийн Банкны харьяа олон улсын “Ядууст Туслах Зөвлөлдөх Бүлэг”-ээс “2010 оны Компанийн Нийгмийн Хариуцлагын Ил Тод Тайлагнал”-ын Мөнгөн батламжийг хоёр дахь жилдээ гардууллаа.

Энэхүү олон улсын шагналыгЯдууст Туслах Зөвлөлдөх Бүлгээс гардуулдаг бөгөөд нийт 300 гаруй олон улсын бичил банк, санхүүгийн байгууллага өрсөлдсөнөөс ХасБанкны ядуурлыг бууруулахад чиглэсэн санхүүгийн үйлчилгээтэй холбоотой ил тод, хариуцлагатай тайлангийн үйл явцыг үнэлж,уг шагналыг дахин олгосон байна.

ХасБанк үүссэн цагаасаа эхлэн нийгмийн хариуцлагыг өндөрт тавьж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд нийгэмдбодит үр нөлөө үзүүлэх олон ажил санаачилсны дунд Банкны санхүүгийн үйлчилгээг хөдөө орон нутаг болон хүн ам шигүү суурьшсан хот газарт хүртээлтэй болгох, мөн бичил санхүүгийн харилцагчдынхаа ядуурлын төвшинг байнга хэмжиж, тэдэнд тохирсон санхүүгийн үйлчилгээг үзүүлэх ажлуудыг хийсэн төдийгүй дунд сургуулийн сурагчдын дунд санхүүгийн боловсролыг олгох сургалтыг санаачлан хэрэгүүлсэн ньбагтаж байгаа юм. Мөн ХасБанк байршлаас үл хамааран санхүүгээ удирдах АМАР гар утасны банкны үйлчилгээг амжилттай нэвтрүүлсний зэрэгцээ эко бүтээгдэхүүний гэр цэгүүдийг байгуулж, ард иргэдэд байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх боломжтой бүтээгдэхүүнүүдийг авахад нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн зэрэг нь энэхүү шагналыг авахад нөлөөлжээ.

Дээрх шагналыг авсантай холбоотойгоор ХасБанкны Гүйцэтгэх Тэргүүн Дэд Захирал Л.Соронзонболд үг хэлэхдээ “ХасБанкны хамт олон Эх Дэлхий, Эрдэнэт Хүмүүн, Эрүүл Ашигийг дээдэлж, үйл ажиллагаандаа мөрдлөг бодгодгийг үнэлж өгч байгаа шагнал гэж ойлгож байна.” гэж тэмдэглэв.