Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНКНЫ САНХҮҮГИЙН ЧАДАВХИЙГ “ТОГТВОРТОЙ” ГЭЖ ҮНЭЛЛЭЭ

/2010.12.28/ Нью-Йоркид төвтэй Мүүдиз Инвесторс Сервис (www.moodys.com) олон улсын үнэлгээний байгууллага ХасБанкны үйл ажиллагаа болон санхүүгийн үзүүлэлтэнд тулгуурлан Банкны санхүүгийн чадавхийг “D-”, цаашдын хандлагыг “ТОГТВОРТОЙ” гэж бататган үнэлсэн байна.

Мүүдиз Инвесторс Сервис олон улсын үнэлгээний байгууллагын дэд ерөнхийлөгч, ахлах шинжээч, хадагтай Ивоне Занг “Банкны санхүүгийн чадавхийг үнэлсэн “D-” Тогтвортой үнэлгээ нь ХасБанкны эрчимтэйгээр өргөжиж буй франчайз үйлчилгээ, өөрийн хөрөнгийн зохистой бүтэц болон активын чанар тогтвортой сайн байгааг харуулж байгаагын зэрэгцээ эдийн засгийн тогтворгүй орчин болон Банкны ашгийн бууралтын нөлөөллийг мөн харгалзан үзсэн” талаар 2010 оны шинэчилсэн үнэлгээндээ дурьдсан байна.

Бататгасан үнэлгээг дараахь байдлаар тогтоосон байна. Үүнд:

  • Банкны цаашдын хандлага: “ТОГТВОРТОЙ”
  • Банкны санхүүгийн чадавхи: “D-”
  • Банкны гадаад валютаар татан төвлөрүүлсэн хөрөнгө: “B2” ТОГТВОРТОЙ
  • Банкны төгрөгөөр татан төвлөрүүлсэн хөрөнгө: “Ba3” ТОГТВОРТОЙ
  • Урт хугацаат гадаад валютын үнэт цаас гаргагчийн үнэлгээ: “Ba3” ТОГТВОРТОЙ
  • Урт хугацаат төгрөгийн үнэт цаас гаргагчийн үнэлгээ: “Ba3” ТОГТВОРТОЙ

Монголбанкны үнэт цаасны үнэлгээ “B1” болж бууран үнэлэгдсэн мөн засгийн газрын зүгээс банкны системийн хэмжээнд үзүүлэх дэмжлэгийн чадвар хязгаарлагдмал байгаагын улмаас Банкны төгрөгөөр татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнэлгээ болох “Ba3” нь зөвхөн ХасБанкны санхүүгийн чадавхи дээр суурилсан үнэлгээ болох талаар мөн дурьдсан байна.

Монголын засгийн газраас банкны системийн хэмжээнд үзүүлэх дэмжлэгийн чадвар хангалттай биш, засгийн газрын Бондын үнэлгээ доогуур буюу “B1” –ээр үнэлэгдсэн байгаа ч ХасБанкыг зөвхөн өөрийнх нь санхүүгийн чадавхи дээр суурилан төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгийн үнэлгээг “Ba3” гэж үнэлснээ хадагтай Ивоне Занг онцлон тэмдэглэжээ.

Сүүлийн жилүүдэд ХасБанкны франчайзын үйлчилгээ хурдацтайгаар өсөхийн зэрэгцээ нийт зах зээлд эзлэх хувь хэмжээ нэмэгдэж банкны салбарын хэмжээнд дөрөв дэх том банк болж чадсан төдийгүй бичил санхүүгийн зах зээлд тэргүүлэгч Банк нь жижиг, дунд бизнесийн зах зээлд аажим шилжиж байгаа нь хүүгийн орлого тогтвортой нэмэгдэх хандлагыг харуулж байна.

Бидний харж байгаагаар бичил болон жижиг, дунд бизнесийн зах зээлд арвин их туршлагатай, төвлөрлийн эрсдэл бага, зээлийн багцын хурдацтай өсөлттэй ХасБанкны чанаргүй зээлийн багц 2010 оны нэгдүгээр хагас жилийн байдлаар нийт зээлийн багцын 1.74 хувийг эзлэж байсан бол банкны салбарын дундаж хувь 14 байсан гэж Мүүдиз Инвесторс Сервис олон улсын үнэлгээний байгууллага үнэлгээндээ дурьджээ.