Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВ ӨНДӨРХААН СУМД ШИНЭ САЛБАРАА НЭЭЛЭЭ

ХасБанк саяхан улс эх орны их бүтээн байгуулалтын уурхай болсон Өмнөговь аймагт шинэ салбраа нээж байнсан бол өнөөдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод харилцагчдын тав тухтай орчин болон санхүүгийн цогц үйлчилгээг бүрдүүлсэн шинэ байрныхаа нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, иргэд харилцагчиддаа үүд хаалгаа нээлээ.

Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, эсгий гар урлал, аялал жуулчлал, тээвэр түлхүү хөгжсөн Хэнтий аймагт сүүлийн жилүүдэд бизнес эрхлэлт хөгжих хандлага ихсэж байгаагийн хажуугаар тус аймгийн 73,000 иргэдэд дутмаг байсан хэрэглээний санхүүгийн үйлчилгээ мөн Төрийн санхүүгийн бэлэн мөнгөний гүйлгээ болон эрчим хүч, цахилгааны төлбөр тооцоог ХасБанкаар дамжуулан хүргэж эхэлсэн нь иргэд, харилцагчдын талархалыг хүлээсэн байна.

Мөн орон сууцтай холбоотой бүхий л төлбөр тооцоог банкны салбар дээр хийдэг байсныг халж, ХасБанк АМАRгар утасны үйлчилгээг нэвтрүүлснээс хойш Хэнтий аймгийн 1,700 гаруй иргэд уг үйлчилгээнд хамрагдаж алсаас төлбөр тооцоогоо хийдэг болсон нь бусад аймгуудтай харьцуулахад хамгийн өндөр үзүүлэлт юм.

ХасБанк нь Монгол Улсын бүх аймаг, хот, томоохон суурин газруудад нийт 78 салбар нэгж болон тэдгээрт ажилладаг 1,200 гаруй ажиллагсдаар дамжуулан нийт монголчууддаа санхүүгийн ил тод, найдвартай, хариуцлагатай, цогц үйлчилгээг үзүүлсээр байна.