Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


ХАСБАНК БОЛОН GATEWAY DEVELOPMENT MONGOLIA БАЙГУУЛЛАГА ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТТЭЙ СУУЦ БАРИХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАНА

ХасБанкны Гүйцэтгэх Захирал Д. Бат-Очир, Gateway Development Mongolia байгууллагын Ерөнхийлөгч ноён Адам Сафер нар хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд ХасБанк болон Gateway Development Mongolia нь Монголд эрчим хүчний хэмнэлттэй сууц барих төслийг хамтран хэрэгжүүлэх юм.

Энэхүү төслийг Монголд хэрэгжүүлснээр гэр хорооллын айл өрхүүд ХасБанкны зээлээр санхүүжсэн эрчим хүчний хэмнэлттэй барилгын материал болон технологийг ашиглан баригдсан амины орон сууцыг худалдан авах, улмаар дулааны алдагдал болон өрхийн жилийн түлшний зардлаа 50-70 хувиар бууруулах боломжтой юм. Төсөл нь Улаанбаатар хотод түүхий нүүрс түлснээс ялгарч буй хүлэмжийн хийн жилийн өсөлтийн хэмжээг багасгах замаар нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулах зорилготой болно.

ХасБанк нь Эх дэлхий, Эрдэнэт хүмүүн, Эрүүл ашгийг дээдлэн ажиллах эрхэм зорилго болон компанийн нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2009 оноос агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийг Банкны үйлчилгээгээр дамжуулан борлуулах төслүүдийг Мянганы Сорилын Сан, НҮБ зэрэг байгууллагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай Банк юм.

Gateway Development International байгууллага нь хөгжиж буй орнуудад илүү чанартай, хялбар, хурдан, хямд төсөр барилга угсралтын системийг нэвтрүүлэн хөгжүүлэх зорилго бүхий Олон улсын төслийн менежемент, техникийн үйлчилгээний компани юм.