Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Шинэ цагийн шидэт бэлэг -Хадгаламжийн бэлэгний карт худалдаанд гарлаа

Намрын дунд сарын ивээлт энэ өдөр санхүүгийн цогц үйлчилгээг хүргэгч ХасБанк нь иргэд худалдан авагчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлж, Монголд анх удаа “Шинэ цагийн шидэт бэлэг” болох хадгаламжийн бэлэгний картыг шинээр нэвтрүүллээ.

Санхүүгийн зөв боловсон хэрэглээ болсон энэхүү бэлэгний картыг хурим ёслол, төрсөн өдөр, үсний найр гээд бүхий л тэмдэглэлт баяруудаар худалдан авч аав ээж, ахан дүүс, анд найз, хамт олон, гэрийн бүлийнхэндээ баярын бэлэг болгон дурсгаж, дахин давтагдашгүй сэтгэгдэл үлдээх боломжтой юм.

ХасБанкны хамт олон Дашням, Балжинням давхацсан энэхүү билэгт сайн өдөр “Эх Үрсийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв”-д мэндэлсэн бүх нярай хүүхдүүдэд мөн өнөөдөр хуримаа хийж, гал голомтоо бадрааж буй 20 хосд бэлэгний картынхаа дээжээс гардуулж баяр хүргэлээ.

Энэхүү бэлэгний карт нь хүссэн зүйлээ худалдан авах эсвэл хүүнээс хүү бодогдох мөнгөн хуримтлалтай болж ирээдүйдээ хөрөнгө оруулах боломжийг бүх насны хүнд олгож байна.  ХасБанкны энэхүү хадгаламжийн бэлгийн карт нь 10,000₮-1 сая төгрөг хүртэл үнийн дүнтэй бөгөөд өнөөдрөөс эхлэн ХасБанкны орон даяарх бүх салбаруудаар мэндчилгээний дугтуйн хамт худалдаалагдаж эхэллээ.