“ХАС БАНК , НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН “ НИЙСЛЭЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ - 2011” Мэдээллийн яармаг зохион байгууллаа
Монгол улсын ТОП 5 банкны нэг ХасБанк нь нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай хамтран “Нийслэлийн хөрөнгө оруулалт-2011” мэдээллийн яармагийг 2011 оны 3 дугаар сарын 30- ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Нийслэл хотын бүтээн байгуулалт эрчимжихийн хэрээр манай улсын томоохон бизнесийн байгууллагууд болон жижиг дунд бизнес эрхлэгчид маань бизнесийн хүрээгээ тэлэх, шинэ техник технологи нэвтрүүлэх, үйлдвэрлэл, худалдаа, санхүүжилтээ өргөсгөх үйл ажиллагааг шат дараатай амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд үүнд шаардлагатай санхүүгийн бодит хэрэгцээг нь ХасБанкнаас өөрийн Бизнес банкны газар болон бизнес үйлчилгээний төвүүдээрээ дамжуулан тав тухтай орчинд найрсаг, түргэн шуурхай хангахын зэрэгцээ зөвхөн тухайн бизнесийн хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн шийдлийг мэргэжлийн өндөр түвшинд гаргаж зөвлөгөө өгч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ санал болгож хамтран ажилласаар байгаа билээ.
Энэ ажлын хүрээнд нийслэлийн хөрөнгө оруулалтын газартай хамтран нийслэлийн бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулж буй гүйцэтгэгч байгууллага, бизнесийн нэгжүүдийг зээлэнд хамруулах, хамтран ажиллах гэрээнд 2011 оны 3 дугаар сарын 28 өдөр гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээний хүрээнд тендерүүдэд ялсан аж ахуйн нэгжүүд ХасБанкнаас санхүүгийн хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээг авах боломжтой бөгөөд хөрөнгө оруулалтад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрээр хангагдах, хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, Зээлийн эргэн төлөлтийн эрсдэлийг бууруулах ,Банкны бусад үйлчилгээг авах гэсэн давуу талууд үүсэх юм.
Хамтын ажиллагааны гэрээ зурагдсан энэхүү үед бизнес эрхлэгч иргэд болон албан байгууллагууд нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ харилцан дэлгэрэнгүй мэдээлэл солилцож байгаагаараа энэ мэдээллийн яармаг ихээхэн онцлогтой юм. Яармагийн үеэр ХасБанк бизнес үйлчилгээний төвөө ажиллуулж иргэд байгууллагуудад бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ танилцуулгыг хүргэж санхүүгийн талын санал зөвлөгөө, шийдэлүүдийг гаргаж өгч байсны зэрэгцээ гүйцэтгэгч байгууллагууд барилгын материалын чанар стандартын шаардлага хангасан материал, түүхий эд, материалуудаа дэлгэн тавьж сурталчилсан юм.
Энэхүү арга хэмжээнд Хас Банкны гүйцэтгэх захирал Д.Бат – Очир , НИТХ-ын дарга Т.Билэгт, НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр, болон бусад холбогдох хүмүүс оролцсон бөгөөд Нийслэлээс баримталж буй хөрөнгө оруулалтын бодлого чиглэл, төр хувийн хэвшлийн түншлэл, концессын зүйл, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг зохион байгуулах тухай мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, барилга угсралт, техник технологийн салбарын хөгжлийн чиг хандлагын талаар илтгэлүүд тавигдсан бөгөөд Хас Банкны гүйцэтгэх захирал Д.Бат – Очир банкныхаа үйл ажиллаагаа, үйл ажиллагааны процесс, хамтын ажиллагааны нөхцөл, үйлчилгээний салбар нэгжүүдийнхээ талаар илтгэл тавсан юм.
“Нийслэлийн хөрөнгө оруулалт-2011” мэдээллийн яармагт Нийслэлийн Төр захиргааны болон хувийн хэвшлийн нийт 500 гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцож харилцан мэдээллээ солилцсон билээ.