Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


АЛБАН МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед зарим нэгэн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ХасБанкны үйл ажиллагааны талаар ор үндэслэлгүй, үнэнд нийцээгүй мэдээллийг явуулсантай холбогдуулан тус Банк нийт 400,000 гаруй харилцагчийн эрх ашгийг хамгаалах үүднээс энэхүү албан мэдэгдлийг хийж байна.

ХасБанк нь санхүүгийн салбарт үйл ажиллагаагаа 13 дахь жилдээ тогтвортой эрхэлж, 2011 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт хөрөнгө 500 тэрбум төгрөгт хүрч, нийт хөрөнгө болон хадгаламж эзэмшигчдээс татан төвлөрүүлсэн хөрөнгө, зээлийн хэмжээгээрээ банкны салбарт 4 дүгээрт, зээлийн багцын чанарын үзүүлэлтээрээ нэгт, ашигт ажиллагаагаараа 3 дугаарт эрэмбэлэгдэн, Монголбанкны үнэлгээгээр хамгийн бага эрсдэлтэй банк болж, ТОП 5 банкны нэгд зүй ёсоор тооцогдох боллоо. 2011 оны нэгдүгээр улиралд банкны хувь нийлүүлэгчдээс 15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, дүрмийн сан болон хувьцаа эзэмшигчдийн хувьцааны хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулахаар Монголбанкинд албан хүсэлтээ хүргүүлээд байна. ХасБанк нь үйл ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжид ягштал нийцүүлж, 2010 он гэхэд Монгол улсад 4.1 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийн орлого оруулсан болно.

ХасБанк нь харилцагч иргэд, байгууллага, бизнес эрхлэгчдийн хүсэлт, эрэлт шаардлагад нийцсэн санхүүгийн зуучлалын үйлчилгээг банкны системд эрсдэлгүй,түргэн шуурхай, найдвартай үзүүлж байгаагийн нэг тод жишээ нь зээл олголтын хэмжээгээрээ банкны хэмжээнд 3-4 дүгээр байранд, зээлийн багцын цэвэр өсөлтөөрөө 1-2 дугаар байранд тогтмол орж байгаа явдал юм.

ХасБанк нь МҮХАҮТ-аас ТОП5 банк хэмээх өргөмжлөлийг хоёр дахь жилдээ хүртэж ажлын байр нэмэгдүүлсэн үзүүлэлтээрээ Манлай 20 аж ахуйн нэгээр тодорсон
юм. Ийнхүү ХасБанк нь Монголын манлай аж ахуйн нэгж болон өргөжиж цаашид эрчимтэй өсөн дэвжих хандлага бүхий дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээсэн тэргүүлэгч банкны нэг болоод байна.

Түүнчлэн ХасБанк нь Монголбанкнаас тогтоосон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тогтмол хангаж ажиллаж байгаагийн дээр Монголбанкны газар дээрх шалгалт болон бусад гадаад дотоодын хөндлөнгийн шалгалтаар хамгийн ИЛ ТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА БҮХИЙ САЙН ЗАСАГЛАЛТАЙ, ХӨРӨНГӨ НЬ ЭРСДЛЭЭС БҮРЭН ХАМГААЛАГДСАН гэсэн өндөр үнэлгээнүүдийг байнга авч байгаа юм (дэлгэрэнгүй мэдээллийг Монголбанкны www.mongolbank.mn вэбсайтаас авах боломжтой).

Фитч олон улсын хөндлөнгийн үнэлгээ:

Фитч Рейтингс Олон Улсын Үнэлгээний Байгууллага /www.fitchratings.com/ 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ХасБанкны урт хугацааны гадаад валют болон төгрөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадварыг үнэлсэн “B-” үнэлгээг “B” буюу ТОГТВОРТОЙ болгон сайжруулан үнэлсэн бөгөөд 2011 оны 5 дугаар сарын 13-нд уг үнэлгээгээ дахин бататган ТОГТВОРТОЙ байгааг нийтэд зарлалаа.

  • Урт хугацаанд гадаад валютаар хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадвар: “B+” буюу “ТОГТВОРТОЙ”
  • Богино хугацаанд гадаад валютаар хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадвар: “B”
  • Урт хугацаанд төгрөгөөр хүлээсэн үүргээ гүйцэтгэх чадвар: “B+” буюу “ТОГТВОРТОЙ”
  • Бие даасан үнэлгээ: “D/E”
  • Дэд үнэлгээ: 5
  • Дэд үнэлгээний босго: “B-”


Аудитын дүгнэлт:

Олон улсын дөрвөн том санхүүгийн аудитын компанийн нэг болох PricewaterhouseCoopers Audit ХХК /www.pwc.com/mn/ нь ХасБанк 2010 оны санхүүгийн тайлангаа ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН ТАЙЛАГНАЛЫН СТАНДАРТАД БҮРЭН НИЙЦҮҮЛЖ, ҮНЭН ЗӨВ, БОДИТОЙ илэрхийлсэн байна гэсэн хараат бус аудитын дүгнэлтийг гаргасан.

ХасБанк нь Монгол улсын банкны системийн дунджаас ХАМГИЙН БАГА ЭРСДЭЛТЭЙ банкинд тооцогддог ба ЗЭЭЛИЙН БАГЦИЙН ЧАНАРААР ХАМГИЙН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТТЭЙГЭЭР ТЭРГҮҮЛЖ байна.

Дээрх бодит баримтуудад дурьдсанаар ХасБанкны ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН, НАЙДВАРТАЙ явагдаж байгаа төдийгүй цаашид УЛАМ ИЛ ТОД, АРД ИРГЭДИЙН ИТГЭЛ ДААХ ЧАДВАРТАЙ БАНК болон өргөжиж байгааг үүгээр илэрхийлэхийн сацуу тус Банкны ажил хэргийн нэр хүндэд ноцтойгоор халдах үндэслэл байхгүй болохыг ХАРИУЦЛАГАТАЙГААР мэдэгдэж байна.


ХАРААТ БУС АУДИТОРЫН ДҮГНЭЛТ

 

              ХасБанкны цэвэр ашиг                                                                                         Чанаргүй зээл (%)                       


 

ХАСБАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ УДИРДЛАГА