Хэрэв танай байгууллага гадаад худалдааны бизнес тогтмол эрхэлдэг бол экспортлогч талдаа ХасБанкны төлбөрийн баталгааг илгээснээр тухайн баталгааны хүрээнд бараа бүтээгдэхүүний худалдан авалтын эргэлтийг хийхээс гадна төлбөрийн нөхцөлөө дараа төлбөрт болгох боломжтой. Бизнесийн харилцаанд орох явцад ажил, үүрэг гүйцэтгэгч тал тодорхой гэрээний нөхцөлүүдийг биелүүлэх үүрэгтэй байдаг ба үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал гүйцэтгэгч талаас төлбөр, алданги нэхэмжлэх эрхтэй байдаг. Тэгвэл банк гүйцэтгэгчийн өмнөөс баталгаа гаргаснаар гэрээнд тусгагдсан нөхцөлийн дагуу гүйцэтгүүлэгчид төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Төлбөрийн эрсдэлийг олон улсад танигдсан ХасБанк үүрсэн тохиолдолд баталгаа хүлээн авагч тал (экспортлогч) таньд илүү таатай худалдааны нөхцөлөөр гэрээ байгуулах боломж үүснэ.
Бизнесийн харилцаанд орох явцад ажил, үүрэг гүйцэтгэгч тал тодорхой гэрээний нөхцөлүүдийг биелүүлэх үүрэгтэй байдаг ба үүргээ биелүүлж чадаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч тал гүйцэтгэгч талаас төлбөр, алданги нэхэмжлэх эрхтэй байдаг. Тэгвэл банк гүйцэтгэгчийн өмнөөс баталгаа гаргаснаар гэрээнд тусгагдсан нөхцөлийн дагуу гүйцэтгүүлэгчид төлбөр төлөх үүрэг хүлээнэ.
Баталгаа гаргах үйл ажиллагаанд баталгаа гаргуулагч буюу гүйцэтгэгч, баталгаа хүлээн авагч буюу гүйцэтгүүлэгч, баталгаа гаргагч буюу банк гэсэн үндсэн гурван тал оролцдог. Үүрэг гүйцэтгүүлэгч тал нь гадаад болон дотоодын ААН байх бөгөөд гадаадын эсхүл дотоодын компанид баталгаа гаргаснаас шалтгаалан гадаад, дотоод баталгаа гэж ангилагдана.
Бүтээгдэхүүнийг ашигласнаар үүсэх давуу талууд:
Гүйцэтгэгчийн хувьд:
- Бизнесийн түншдээ илүү найдвартай сэтгэгдэл төрүүлнэ;
- Өөрийн хөрөнгийг барьцаалан баталгаажуулах шаардлагагүй болж, хамтын ажиллагаагаа үр ашигтай болгох боломжтой;
- Аливаа зарлагдсан тендерт оролцож, ажил гүйцэтгэх, бэлтгэн нийлүүлэх боломж нээгдэж, бизнесийн цар хүрээ өргөжинө;
- Эргэлтийн хөрөнгийн зардал буурна.
Захиалагчийн хувьд:
- Гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байх эрсдэлээс хамгаална;
- Үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу төлбөр, алдангийг банкнаас нэхэмжилж хохиролоо цаг алдалгүй барагдуулах боломж нээгдэнэ.
Үйлчилгээний хураамж шимтгэл:
Үйлчилгээний төрөл | Хураамж |
---|---|
Гадаадын банкнаас ирсэн баталгааг харилцагчид мэдэгдэх | 15 ам.доллар |
Гадаадын банкнаас ирсэн баталгааны нөхцөлд өөрчлөлт орсныг мэдэгдэх | 10 ам.доллар |
Гадаадын банкнаас ирсэн баталгааг цуцлах зөвшөөрлийг харилцагчийн хүсэлтээр мэдэгдэх | 30 ам.доллар |
Харилцагчийн хүсэлтээр гадаадад баталгаа гаргахад: | |
Баталгаагаар төлөх төлбөрийн дүнгийн | 0.1 хувь |
доод хэмжээ | 50 ам.доллар |
дээд хэмжээ | 150 ам.доллар |
Банкнаас гадаадад гаргасан баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулах (өөрчлөлт тус бүрээр) | 40 ам.доллар |
Банкнаас гадаадад гаргасан баталгаагаар гүйцэтгэх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх | |
Нэмсэн дүнгийн | 0.2 хувь |
доод хэмжээ | 50 ам.доллар |
дээд хэмжээ | 150 ам.доллар |
Банкнаас гадаадад гаргасан баталгааг цуцлах | 40 ам.доллар |
Баталгаатай холбоотой лавлагаа явуулах | 20 ам.доллар |
Баталгааны үйл ажиллагаатай холбогдон шуудан, харилцаа холбоо, гадаад банкны үйлчилгээний хураамж зэрэг зардал гарсан тохиолдолд тэдгээр зардлыг харилцагчаар төлүүлнэ. | |
Дотоод баталгаа гаргах | 15,000 төгрөг |
Дотоод баталгааны нөхцөлд өөрчлөлт оруулах дүнг нэмэгдүүлэх | 5,000 төгрөг |
Дотоод баталгааг цуцлахад | |
Эх үүсвэртэй баталгаа | Шимтгэлгүй |
Эх үүсвэргүй баталгаа | 10,000 төгрөг |
Эх үүсвэргүй баталгаа судалсны шимтгэлийн хэмжээ нь тухайн үед мөрдөгдөж буй Бизнесийн зээлийн үйлчилгээний шимтгэлтэй ижил байна. | |
Эх үүсвэргүй баталгааны эрсдэлийн шимтгэл | Зээлийн Хорооны хурлаас тогтоосон хэмжээгээр |
Санал болгох
Худалдан авагчийн хүсэлтээр буюу өөрийн нэрийн өмнөөс Худалдагч тал аккредитивийн нөхцлийг хангасан баримтуудыг Худалдан авагчийн банкинд...