Type search keyword

ХасБанк “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаа 10 дахь жилдээ зарлалаа

Хүүхдийн баярыг угтан ХасБанк жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхэд бүр уран бүтээлч” уралдаанаа 10 дахь жилдээ зарлаж байна.

Хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, уран төсөөллийг хөгжүүлэх, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоороо онцлог уралдаанаа бид энэ удаад “Зурагт ном бүтээцгээе” сэдвийн дор, Азийн сангийн “Хамтдаа уншицгаая” төсөлтэй хамтран зохион байгуулж байна.

УРАЛДААНЫ ХУГАЦАА:

2025 оны 5-р сарын 5-аас 5-р сарын 30-ны өдрийг дуустал.

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Хүүхэд, багачууд дараах насны ангиллын дагуу зураг, бичвэр хосолсон зурагт ном бүтээж уралдаанд оролцоно.

НАСНЫ АНГИЛАЛ:

  • 5-8 нас 
  • 9-11 нас 
  • 12-16 нас 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  • Оролцогч хүүхдүүд өөрийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээг ашиглан зурагт ном бүтээнэ.
  • Номын сэдэв чөлөөтэй. Үндсэн баатар нь хэн байх, түүнд юу тохиолдох, үйл явдал хэрхэн өрнөхийг оролцогч өөрөө шийднэ.
  • Үйл явдлыг харуулсан зураг болон богино бичвэр бүхий зурагт ном бүтээж өвөрмөц, сонирхолтой нэр өгнө.
  • Зурагт номын хуудасны тоо:

5–8 нас:

6-10 хуудастай

9–11 нас:

8-12 хуудастай

12–16 нас:

14-16 хуудастай


БҮТЭЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ, ХУГАЦАА:

  • Өөрийн бүтээсэн зурагт номын эх хувийг ХасБанкны өөрт ойр салбарт хүргэх, эсвэл сканердсан хуулбарыг saruul.ba@xacbank.mn хаягаар ирүүлнэ. Илгээхдээ хүүхдийн нэр, нас, холбоо барих мэдээллийг оруулахаа мартуузай.
  • Бүтээлийг 2025 оны 5-р сарын 30-ны өдрийг дуустал хүлээн авна.


ШАЛГАРУУЛАЛТ:

Насны ангилал бүрд шилдэг 3 бүтээлийг ХасБанк, Азийн  сангийн “Хамтдаа уншицгаая” төсөл болон зурагт ном бүтээгч зохиолч, зураачийн бүрэлдэхүүнтэй шалгаруулалтын багаас тодруулна. Шилдэг бүтээлийн эздийг 6 сарын 12-ны өдөр хүлээн авч шагналыг гардуулна. 

ШАГНАЛ:

Ангилал тус бүрд 3 бүтээлийг шалгаруулж, нийт 9 хүүхдийг шагнана.

  • Тэргүүн байр: 1,500,000 төгрөг
  • Дэд байр: 1,000,000 төгрөг
  • Гутгаар байр: 500,000 төгрөг

Мөн онцгой нэг бүтээлийг эцэг эх, асран хамгаалагч болон уран бүтээлч хүүхдийн зөвшөөрлөөр ном болгон хэвлэж, ХасБанкны Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч хүүхдүүдэд бэлэглэнэ.

Авьяаслаг хүүхэд багачууддаа амжилт хүсье!


ХасБанк, “Азийн сан”-гийн “Хамтдаа уншицгаая” төслийн баг