Type search keyword

ХасБанкны зээлжих зэрэглэл өслөө

Олон улсын үнэлгээний FitchRatings агентлаг ХасБанкны зээлжих зэрэглэлийн үнэлгээг нэг шатлал ахиулж, “B-“ байсныг “B” тогтвортой болгож өсгөлөө. Тус агентлаг энэ сарын 9-нд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” болгож ахиулсантай зэрэгцэн ХасБанкны зэрэглэлийг ийнхүү сайжруулсан юм.

Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч, эрсдэлийн түвшин буурсан нь улсын зээлжих зэрэглэл сайжрах гол үндэслэл болсон. Харин ХасБанкны санхүүгийн болон зохистой харьцааны үзүүлэлтүүд эерэг, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар өндөр түвшинд тогтвортой, гадаад зах зээлээс валютын эх үүсвэр татан төвлөрүүлэх байнгын чадавхи тогтвортой хадгалагдаж байгаа нь зээлжих зэрэглэл сайжрахад эергээр нөлөөлсөн байна.

ХасБанк нь зээлжих зэрэглэлийн үнэлгээг Moody’s, FitchRatings агентлагаар нэгэн зэрэг гүйцэтгүүлдэг Монголын хоёр банкны нэг юм.

Амьдралд - ашид хамтдаа.