Type search keyword

ХасБанк харилцагчдаа хамгаалдаг

ХасБанк Харилцагчийг хамгаалах ухаалаг хөдөлгөөнд нэгдэж, тус хөдөлгөөний 7 зарчим 99 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан хэмээн батламжлагдсан Монгол Улсын цорын ганц арилжааны банк билээ.

Уг хөдөлгөөнд нэгдсэн байгууллагуудад олон улсын үнэлгээний Planet Rating агентлагаас 2 жил тутамд дахин үнэлгээ хийдэг агаад өнгөрсөн 3 сарын хугацаанд хийсэн үнэлгээний үр дүнд ХасБанк харилцагчаа дээдэлдэг банк болохоо дахин баталлаа.

ХасБанк Харилцагчийг хамгаалах ухаалаг хөдөлгөөний хүрээнд дараах 7 зарчмыг үйл ажиллагааныхаа бүхий түвшинд баримтлан ажиллаж байна.

  • Харилцагчдад тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг зөв зохистой нөхцөлөөр хүргэх;
  • Харилцагчийг өрийн дарамтаас хамгаалах;
  • Ил тод байдлыг эрхэмлэх;
  • Хариуцлагатай үнэ тогтоох;
  • Харилцагчтай шударга, хүндэтгэлтэй харилцах;
  • Харилцагчийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдыг хангах;
  • Харилцагчийн гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх.

Харилцагчийг Хамгаалах Ухаалаг хөдөлгөөн гэж юу вэ?

Олон улсын “The Center for Financial Inclusion” ТББ-ын санаачлагаар Accion байгууллагаас 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа эрүүл санхүүжилт буюу дан ганц ашгийг эрхэмлэхгүйгээр, харилцагчдаа дээдэлсэн бодлогыг иргэдийн банкны үйл ажиллагаа эрхэлдэг нийт санхүүгийн байгууллагуудад нэвтрүүлэх зорилготойгоор тогтоосон стандарт зарчмууд бөгөөд өдгөө дэлхий даяар хөгжлийн банк, олон улсын холбоод, хөрөнгө оруулалт болон бичил санхүүгийн зэрэг 5,000 орчим байгууллагад хүлээн зөвшөөрөгдөөд байна.


Амьдралд – ашид хамтдаа.