Тендерийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Сонгон шалгаруулалтын дугаар: RFP-XB/2023-07
ХасБанкны Улаанбаатар хотын салбар, тооцооны төвийн талбайн жижиг урсгал засал, цахилгаан, сантехник болон тавилга эд хогшилын урсгал засварын байнгын, тасралтгүй нэг жилийн туршид үзүүлэх үйлчилгээг гүйцэтгүүлнэ.
Тендерт оролцогч байгууллага нь тендерт оролцох хүсэлтийг гаргасан албан бичгийн хамт тендерийн материалын үнэ төлсөн баримтыг tender@xacbank.mnхаягаар ирүүлж сонгон шалгаруулалтын багц бичиг баримтыг авна.
Сонгон шалгаруулалтын 1 багц бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 30,000 төгрөгөөр /ХасБанкны Төв Албаны 100260000011 дансанд салбарт очиж тушаах/ авна.
Үнийн саналыг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү
Хаяг: Өмчийн харилцааны алба, ХасБанкны Төв байр, Ерөнхий Сайд Амарын гудамж, Шуудангийн салбар 20А,Ш/Х-72, Улаанбаатар - 14200