Type search keyword

ХасБанкны харилцагчид Хятад улсад төлбөр тооцоо хийхэд хялбар болно

Ажил амралт, аливаа хэргээр урд хөршид зорчиход төлбөр тооцоогоо хэрхэн хийх вэ гэдэгасуудал бэрхшээл дагуулсаар ирсэн. Ялангуяа Alipay, Wechat зэрэг Хятад улсад өргөн хэрэглэгддэг төлбөрийн системийг ашиглахын тулд Хятадын банканд данстай байх, аль эсвэл данстай хүнд мөнгөө шилжүүлж өөрийн аккаунтаа цэнэглүүлэх гэх мэт эрсдэлтэй тулгардаг.

Тэгвэл энэ асуудлыг бүрэн шийдвэрлэх нэгэн төсөл хэрэгжихээр болсныг дуулгахад таатай байна.

ХасБанк ХятадынХөдөө аж ахуйн банктай хамтран “Хятад-Монголын байгууллагуудын хил дамнасан Дижитал төлбөрийн шийдлийн хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл хэрэгжсэнээр ХасБанкны харилцагчид өөр ямар нэг аппликейшн суулгаж, цэнэглэх шаардлагагүйгээр ХасБанкны дижитал аппаараа Хятад улсын аль ч системийн QR кодыг уншуулан төлбөр тооцоогоо аюулгүй, хурдан хийх бололцоо бүрдэх юм.

Энэхүү төсөлд мөн Хятадын бүтээн байгуулалтын банк, NetsUnion клийринг корпораци оролцож буй бөгөөд Монголын талаас ХасБанкнаас гадна Худалдаа хөгжлийн банк, Голомт, Капитрон банкнууд дэмжин ажиллахаар болсон юм.