
Та цалингаасаа хадгалдаг уу?
Хадгаламжтай хүн ирээдүйдээ илүү итгэлтэй, санаа амар, аливаа эрсдэлийн өмнө тайван байдаг гэсэн судалгаа байдаг. Гэхдээ үүнд мөнгөний дүн төдийлөн чухал биш бөгөөд хадгаламж нээгээд удаагүй ч тогтмол хуримтлуулаад явж байгаа нь л сэтгэлд өег мэдрэмжийг төрүүлдэг байна.
Гар утсаараа банкны ихэнх үйлчилгээг авах боломжтой болсон өнөө үед хадгаламж нээх нь алга урвуулах төдий л ажил юм. Харин хуримтлалын алтан дүрэм бол их бага нь хамаагүй тогтмол орлого хийх байдаг. Энэ нь танд санхүүгийн сахилга бат суулгаж өгөхөөс гадна хуримтлалын өгөөжийг нэмэгдүүлж, өсөлтийг хурдасгадаг. Өөрөөр хэлбэл зорилгодоо хүрэх хугацааг улам наашлуулна гэсэн үг.
ХасБанк танд хадгаламждаа тогтмол орлого хийх ажлыг тань хөнгөвчлөх, бусдаас илүү өгөөж, илүү боломж, илүү хугацаатай Цалингийн хадгаламжийн бүтээгдэхүүнийг санал болгож байна. Уг хадгаламжийг нээлгэхийн тулд заавал банкны салбарт ирэх шаардлагагүй, та дижитал банкаараа хурууны үзүүрээр хормын дотор л нээж чадна.
Цалингийн хадгаламж бусдаас юугаараа илүү гэдгийг одоохон танд тайлбарлая.
- ИЛҮҮ ӨГӨӨЖ – 12 сар тутамд танд нийт хүүгийн орлогын 10%-тай тэнцэх урамшуулал олгоно. 13 дахь сарын цалин гэдэг шиг 13 дахь сарын хүү ч гэж ойлгож болох юм. Эсвэл хүүгийн орлогоосоо улсад төлсөн татварыг тань ХасБанк буцааж өгч байна гэж бодсон ч болно. Ямартай ч танд таалагдах нь гарцаагүй.
- ИЛҮҮ БОЛОМЖ – Жилд 1 удаа хадгаламжийнхаа 20% хүртэлх дүнгээр зарлага гаргах боломжтой. Мэдээж ямар ч хүүгийн буцаалт, торгууль, шимтгэлгүй. Гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарахад хугацаатай хадгаламжаа цуцалж, хүүгийн буцаалт хийх үү гэдэг хэцүү асуултад хариулах шаардлагагүй боллоо л гэсэн үг.
- ИЛҮҮ ХЯЛБАР – Хадгаламж нээх үедээ л тогтмол орлого хийх дүн, хугацаагаа тохируулж өгдөг учир мартах санах асуудал үгүй болж, хуримтлал тань бараг таны оролцоогүй шахуу өсөн арвижна.
- ИЛҮҮ ХУГАЦАА – Энэ бол урт хугацаатай хадгаламж. Таны мөнгө 5, 10, 15 жилийн хугацаанд тогтвортой өснө. Дээрээс нь сар бүр хүүгээс хүү боддог учир хугацаа явах тусам хүүгийн өгөөж улам их болно.
ЭНД дараад яг одоо хадгаламжаа нээн, хуримтлуулж эхлээрэй.