Худалдан авах үйл ажиллагааны тухай
ХасБанк дотоод болон гадаад аливаа худалдан авалтын ажиллагааг зохион байгуулахдаа Монгол Улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, эрүүл мэнд, байгаль орчин, нийгмийн хариуцлагыг дэмжих, Банкны үйл ажиллагаанд ашиглагдах бараа, ажил үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, үр ашигтай, ил тод, ёс зүйтэй, шударга өрсөлдөөнийг бий болгох зарчмыг баримтлан, шударга өрсөлдөөнт зах зээлийг бий болгохын тулд боломжит бэлтгэн нийлүүлэгчдийг ижил шалгуураар үнэлэн, сонголт хийдэг.
БИДНИЙ БАРИМТЛАХ БОДЛОГО
- Банкны эрхэм зорилго алсын харааг дээдлэх
- Эдийн засгийн үр ашигтай байх
- Бараа бүтээгдэхүүн, ажил үйчилгээ нь чанарын өндөр түвшинд байх;
- Зах зээлийн хамгийн боломжит үнэ байх;
- Банканд хэмнэлт үр ашигтай байх.
- Ёс зүйг чандлан баримтлах
- Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
- Шударга бус өрсөлдөөнийг үүсгэхгүй байх;
- Бизнесийн мэдээллийн нууцыг чандлан хадгалах;
- Авилга хээл хахуулиас ангид байх;
- Гэмт хэрэг, залилангийн шинжтэй аливаа үйлдэл, үйл ажиллагаанаас ангид байх.
- Нийгмийн хариуцлагыг эрхэмлэн дээдлэх
- Нийгэм, байгаль орчинд хохирол учруулахуйц бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дэмжихгүй байх.
ХАСБАНКНЫ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
- Санхүүгийн хувьд бие даасан, эрсдэл даах чадвартай байх;
- Тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг эрхлэн явуулж байсан бизнесийн туршлагатай, урт хугацаанд хамтран ажиллах боломжтой байх;
- Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу татвараа төлдөг байх;
- Бараа бүтээгдэхүүний чанарын баталгаа гаргах чадвартай байх;
- Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний тогтвортой үнэ баримталдаг бодлоготой байх;
- Бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний албан ёсны эрхийг эзэмшдэг эсхүл албан ёсны гэрээт борлуулагч түнш байх;
- Бэлтгэн нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний нөөцтэй, түүнийг хадгалах агуулахтай байх;
- Засвар үйлчилгээний мэргэшсэн боловсон хүчин болон засварын төвтэй байх;
- Нийгэм, байгаль орчны хариуцлагыг эрхэмлэн дээдэлдэг байх;
- Нийгэмд аливаа сөрөг үр дагавар авчрах үйл ажиллагаа эрхэлдэггүй, байгаль орчныг хамгаалах болон химийн хорт болон аюултай бодисын тухай хууль, журмыг дагаж мөрддөг байх;
- Албадан хөдөлмөр эрхлүүлдэггүй байх;
- Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг нарийн мөрдөж ажилладаг; цалин тэтгэмж зохих хууль, журмын дагуу олгодог байх;
- Насанд хүрээгүй хүүхэд ажиллуулдаггүй байх;
- Ялгаварлан гадуурхдаггүй, ажлын байрны дарамтгүй байх;
- Эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангадаг байх;
- Нутгийн иргэд, газар нутагт сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхэлдэг байх.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ТЕНДЕРИЙН ЗАР
№ | Худалдан авалт сонгон шалгаруулалт | Зарласан Огноо | Шалгарсан компани | Тендерийн нийт дүн |
---|---|---|---|---|
1 | Independent Audit of Grant proceeds received by the Delivery Partner from the Green Climate Fund (GCF) | 2018.11.26 | Grant Thornton Audit LLC | 6,600,000₮ |
2 | “Strengthening the country coordination and National Designated Authority (NDA) and National Focal Point (NFP) for efficient engagement with the Green Climate Fund (GCF)” | 2017.11.07 | International: Æquilibrium Consulting GmbH National: Independent & consultants | 125,250$ |
3 | БОАЖЯ-ны харьяа байгаль орчин, уур амьсгалын сангийн үйл ажиллагааг олон нийтэд ойлгомжтой хүртээмжтэй болгох, бүх талыг жигд мэдээллээр хангах онлайн мэдээллийн сайтыг хөгжүүлэх | 2018.07.02 | Грийн софт ХХК | 17,400,000₮ |
4 | БОАЖЯ-ны харьяа байгаль орчин, уур амьсгалын сангийн өнгө төрхийг шинэчлэх, брэндингийн ажлын удирдамж | 2018.07.02 | ОндоВи ХХК | 10,000,000₮ |
5 | Mini-Grid and Off-Grid Project Preparation | 2019.05.15 | Ochir Consulting LLC | 468,253$ |
6 | Legal Consultancy Services for the Establishment of the Mongolia Green Finance Corporation | 2019.06.05 | Khanlex LLC | 20,000$ |
7 | "ХасБанкны хүлэмжийн хийн ялгарал, эрчим хүчний хэмнэлтийн тооцоолуурыг цахим хуудас хэлбэрт оруулах" | 2021.11.30 | Эйбл софтХХК | 31,000,000₮ |
8 | Independent Evaluation of Green Climate Fund (GCF)-funded Activities Implemented through XacBank | 2021.07.26 | BlackRock Partners LLC | 48,917$ |
9 | ХасБанкны Улаанбаатар хот болон орон нутгийн салбар тооцооны төвүүдийн тусгай тээвэр, шуурхай бүлэг, дохиолол хамгаалал болон биет харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх Гэрээт компанийг сонгох сонгон шалгаруулалт | 2018.12.10 | ХасСекьюрити ХХК | 1,047,660,000₮ |
10 | ХасБанкны дотоод үйл ажиллагаанд ашиглах А4, пос, бүс, дугаар дуудагчийн цаас, баримтын хавтас нийлүүлэх | 2021.03.17 | Билгүүнбиндэръяа ХХК Улаанбаатар принт ХХК | Захиалгын тоо хэмжээгээр |
11 | ХасБанкны дотоод үйл ажиллагаанд Андройд ПОС төхөөрөмж нийлүүлэх | 2021.04.06 | ММ Сиситемс ХХК Нубисофт ХХК | 698,250,000₮ |
12 | External Audit Services | 2021.04.19 | Ernst & Young | n/a |
13 | ХасБанкны дата төвийн үйл ажиллагаанд ашиглах тог баригчийн батарей нийлүүэх | 2021.05.28 | Бодь Электроникс ХХК | 78,654,400₮ |
14 | Хөргөлт халаатын төхөөрөмж нийлүүлэх | 2021.07.28 | Термо тех ХХК | 186,350,000 |
15 | Агааржуулалтын систем угсралт | 2021.07.28 | n/a | n/a |
16 | Дотоод заслын ажил гүйцэтгүүлэх (цахилгаан, хэрэглэгчийн дотоод сүлжээ болон холбоо дохиоллын бүрэн угсралтын хамт) | 2021.08.09 | Гэр Бридж ХХК Пролайн систем ХХК | n/a |