
Питер Морроугийн нэрэмжит ХасБанкны оюутны тэтгэлэгийн эзэд тодорлоо
ХасБанк ТУЗ-ийн гишүүн асан “Питер Морроугийн нэрэмжит ХасБанкны оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 4 дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулж, тэтгэлэгийн эздээ тодрууллаа.
Уг хөтөлбөр нь банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлэх, тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулагддаг бөгөөд хөтөлбөрт Монгол Улсын шилдэг их, дээд сургуулиудад банк, санхүү, эдийн засгийн чиглэлээр амжилттай суралцаж буй, нийгэм, олон нийтийн ажил болон урлаг спортын тэмцээнд идэвхтэй оролцдог 3, 4-р дамжааны оюутнууд хамрагддаг юм.
Энэ жилийн хувьд тэтгэлэгт хөтөлбөрийн сүүлчийн шатанд амжилттай оролцож бусдыгаа манлайлсан шилдэг 5 оюутныг ХасБанкны Гүйцэтгэх захирал Г.Цэвэгжав, Питер Морроу агсны гэргий Б.Доржпагма, Хүний нөөц хариуцсан захирал Г.Зул, Төв талбай салбарын захирал Б.Мөнгөншагай нар хүлээн авч, 2 сая төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг гардуулж, баяр хүргэлээ.
Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:
Б.Нинжин, МУИС-ийн Эдийн засгийн ангийн 3-р дамжаа
Ө.Мөнхтулга, МУИС-ийн Эдийн засгийн ангийн 4-р дамжаа
С.Батцэцэг, МУИС-ийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн 4-р дамжаа
Д.Мандах, СЭЗИС-ийн Санхүүгийн ангийн4-р дамжаа
Б.Хүслэн, МУИС-ийн Санхүүгийн агийн 4-р дамжаа
![]() | ![]() |
![]() | ![]() |
![]() |
Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэхийн сацуу хөтөлбөрт оролцсон нийт оюутан залуустаа сурлагын өндөр амжилт хүсье!
Амьдралд – ашид хамтдаа.