Type search keyword

ЭРХЭМ ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД!

ХасБанк гар утсаараа дамжуулан дансаа удирдаж, санхүүгийн үйлчилгээ авах боломжтой AMAR үйлчилгээг анх 2009 онд нэвтрүүлснээс хойш уг үйлчилгээнд бүртгэлтэй 200 мянга гаруй харилцагчтай болсон байна.

Бид 2017 онд технологийн шинэчлэл хийж ухаалаг утас, интернэт сүлжээгүй ч банкны үйлчилгээг байгаа газраасаа авч болох Мобайл банкны үйлчилгээний 2.0 хувилбарыг зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд шинэчлэл сайжруулалтын ажил бүрэн дууссан тул хуучин AMAR үйлчилгээг 2018 оны 9-р сарын 30-ны өдрөөс эхлэн зогсоохоор болсныг албан ёсоор мэдэгдэж байна.

Тус сайжруулсан Мобайл банк 2.0 үйлчилгээ нь ямар ч төрлийн гар утас ашиглах, банк хоорондын гүйлгээ хийх зэрэг олон боломж, давуу талтай бөгөөд AMAR үйлчилгээний харилцагч та Мобайл Банк 2.0 үйлчилгээнд шилжин бүртгүүлэхэд үнэгүй төлбөргүй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800 1888 дугаараас лавлана уу.


Амьдралд – ашид хамтдаа.