Нэр | МАРКЕТИНГИЙН МЭРГЭЖИЛТЭН
|
Үндсэн чиг үүрэг | Банкны брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд таниулах, худалдан авах сэдлийг төрүүлэх зорилгоор сурталчилгаа, идэвхжүүлэлтийг хийх, зорилтот харилцагчдад зөв сувгаар, оновчтой хүргэх.
|
Шаардлага | - Бизнесийн удирдлага, маркетинг менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай бол давуу тал болно;
- Англи болон Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай;
- Бүтээлч сэтгэлгээтэй;
- Бусадтай харилцах, хэлэлцээр хийх, төлөвлөх ур чадвартай;
- Идэвх санаачилгатай, цаг баримталдаг, ажлын ачаалал даах чадвартай;
- Үнэнч шударга, ёс зүйтэй байх;
|
Холбоо барих | Та бүхэн тухайн ажлын байранд тавигдаж буй шаардлагуудыг хангаж байгаа бол хүсэлтээ recruiter@xacbank.mn хаягаар ирүүлнэ үү. Анкет авах сүүлийн хугацаа: 2023.02.03 |