Type search keyword

ХАРИЛЦАГЧДЫН АНХААРАЛД!

УИХ-ын чуулганы 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-д 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй...” хэмээн заасан бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс ХасБанк бүх төрлийн хугацаагүй хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлд 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохгүй болохыг мэдэгдэж байна.

Хуулийн холбоос https://www.legalinfo.mn/law/details/15312?lawid=15312