Type search keyword

ХасБанкны IPO: Нээлтийн арга хэмжээ амжилттай боллоо

Тус арга хэмжээнд ХасБанк өөрийн үйл ажиллагаа, хувьцаа, ирээдүйн стратеги, зорилтынхоо талаар харилцагч, хөрөнгө оруулагч, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсний зэрэгцээ ХасБанкны IPO-д хамтран ажиллаж буй андеррайтерууд болох Райнос Инвестмент үнэт цаасны компани, Өлзий энд Ко Капитал үнэт цаасны компаниуд үнэт цаасны данс нээн, урьдчилсан захиалга авч, хөрөнгийн зах зээлтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өглөө.

ХасБанк нийт хувьцааныхаа 5.01 хувийг 677 төгрөгийн нэгжийн үнээр анхдагч зах зээлд арилжаалж 35.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд хувьцааны захиалга 2023 оны 5-р сарын 29-ний 10:00 цагаас 6-р сарын 5-ны 16:00 цаг хүртэл явагдана.

Эрхэм харилцагч, хөрөнгө оруулагч та өнөөдрөөс эхлэн ХасБанкны хувьцааны урьдчилсан захиалгыг ХасБанкны дижитал банк болон үндсэн андеррайтер Райнос Инвестмент ҮЦК, туслах андеррайтер Өлзий энд Ко Капитал ҮЦК-уудаар өгч болохоос гадна 5-р сарын 29-нд анхдагч арилжаа нээгдмэгц өөрийн бүртгэлтэй аль ч үнэт цаасны компаниар дамжуулан захиалга өгөх боломжтой.

Мөн ХасБанкны IPO-ын талаарх бүхий л мэдээллийг ipo.xacbank.mn веб хуудсаар авч болохын дээр үнэт цаасны данс, захиалгатай холбоотой асуудлаар Райнос Инвестмент ҮЦК /7510 0575/, Өлзий энд Ко Капитал ҮЦК /7777 6377/-уудтай холбогдоно уу.

Энэ бол зөвхөн эхлэл.