Type search keyword

Халамжтай, урамтай, хурдан InstaXPay

Банкны апп, дижитал хэтэвч (wallet) 2 яагаад нэг апп байж болдоггүй юм бол гэж бодож байсан уу? Банкны апп-аар хэтэвчээ цэнэглээд, хэтэвчээрээ төлбөрөө төлөөд, банкны апп-аар шилжүүлэг хийгээд, хэтэвчээрээ тооцоогоо хийгээд гэх мэт, гэх мэт..

Мэдээж нэг апп байж бололгүй яахав. ХасБанк яг энэ бодлыг тань бодит болгосон нэгэн шинэ үйлчилгээг танилцуулж байна. Энэ бол стрессгүй, хурдан, хялбар, бас таныг халамжилдаг, төлбөрийн шинэ шийдэл болох InstaXPay.

Тус үйлчилгээ нь ХасБанкны одоогийн апп-д суурилсан бөгөөд та хоёр өөр апп татаж, хоёр нууц үг тогтоож, нэгээс нь гараад нөгөө рүү нь орж холболт хийх шаардлагагүй. ХасБанк апп-аа шинэчилж суулгахад л хангалттай.

Мэдээж дижитал хэтэвчийг бид өдөр тутамдаа ашиглаж сурсан тул QR код ашиглан төлбөр тооцоог түргэн шуурхай хийдэг зэрэг зүйлсийг хойш нь тавиад бусад хэтэвчид байдаггүй давуу талыг нь тайлбарлая.

Халамжтай – Reward

Дэлгүүрт ороод амттан авахад, кофе шопоор үйлчлүүлэхэд хэн нэгэн таны өмнөөс эсвэл тантай хуваагаад төлчихдөг бол гоё уу? InstaXPay тэгвэл үргэлжилсэн гэнэтийн зүйлсээр таныг гайхашруулна гэж мэд. Тэр нь магадгүй нэг сайхан өглөө байна гээд 10,000₮ өгч ч болох юм. Энэ бол түүний таныг халамжлах Reward систем.

Нээрээ, 5 сарын 26-наас эхлэн 7 хоногийн өдөр бүр өөр өөрөөр халамжлах Weekly Boost Reward эхэлнэ шүү. Тэрнээс өмнө амжиж аппаа шинэчлээд, InstaXPay-дээ картаа холбоод, бэлдээд байж байгаарай. Цаашид cashback, гэнэтийн surprise-ууд ч хүлээж байгаа.

Хяналттай

InstaXPay таны худалдан авалтын 1 төгрөгийг ч графикаар харуулж, хэзээ, юунд, хэдийг зарцуулсныг цэгцтэй үзүүлнэ. Ингэснээр та орлого зарлагаа бүрэн хянаж, өглөө орсон цалин орой алга болчихдог нууцлаг явдлын учрыг олж, зогсоож, хэмнэж чадна.

Хурдан

Юуны төлөө InstaXPay гэдэг нэртэй билээ, төлбөр төлөхдөө түргэн шигээ хүлээн авахдаа ч хурдан. Найз нөхөдтэйгээ хоолонд ороод “Төлбөр хуваах уу? Хэнийх нь данс руу, хэд хуваах уу, дараа нь өгье” гэж хэлээд мартах. Маргааш нь нэхээд л. Харин үүний оронд InstaXPay-ээ гаргаж ирээд өөрийн QR кодыг бусаддаа уншуулаад л төлбөр тооцоогоо хувааж төлөхөд асуудалгүй.

Аа тийм, угаасаа Хасын апп-гүй хүмүүс яахын гэжүү? ХасБанкны дурын салбарт ганц удаа очиж дансаа нээлгээд, апп-аа суулгахад асуудалгүй шүү дээ.

2 биш 1 апп-ыг эндээс: http://bit.ly/XacBank