Type search keyword

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн шилдэг оюутнууд тодорлоо

ХасБанкны ТУЗ-ийн гишүүн асан Питер Морроугийн нэрэмжит оюутны тэтгэлэгт хөтөлбөр 7 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, шилдэг оюутнууд тэтгэлгээ гардан авлаа. 

Уг хөтөлбөр нь Банк, санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлага, дата аналист, мэдээллийн технологийн чиглэлээр амжилттай суралцаж буй, цаашид арилжааны банканд ажиллах хүсэл сонирхолтой, чадварлаг, өсөх ирээдүйтэй оюутнуудыг нээн илрүүлж, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, ажлын гараагаа оновчтой, зөв эхлүүлэхэд нь туслах зорилготой бөгөөд Монгол Улсын шилдэг их, дээд сургуулиудад амжилттай суралцаж буй 3, 4-р дамжааны оюутнууд хамрагддаг юм.

Тэтгэлэгт шалгарсан оюутнууд:

  1. Б.Баасансүрэн: МУИС-БС, Санхүү хөтөлбөрийн 3-р дамжаа 
  2. Б.Түвшинзаяа: ХУИС-БС, Санхүү хөтөлбөрийн 4-р дамжаа 
  3. Э.Амарзаяа: СЭЗИС, Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 3-р дамжаа 
  4. Г.Ану-Үжин: МУИС-БС, Санхүү хөтөлбөрийн 3-р дамжаа 
  5. Б.Биндэръяа: ШУТИС-МХТС, Системийн аюулгүй байдал хөтөлбөрийн 3-р дамжаа

Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа баяр хүргэхийн сацуу хөтөлбөрт оролцсон нийт оюутан залууст сурлагын өндөр амжилт хүсье!