Type search keyword

“ХасБанктай хамт Нэг Өдөр” цалинтай дадлагын хөтөлбөр зарлагдлаа

Хүүхэд залуусын санхүүгийн мэдлэгт зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024” аян энэ жил “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриан дор өрнөж буй.

ХасБанк тус аяны хүрээнд хүүхэд залуучуудад мөнгөө зөв удирдах, хуримтлал үүсгэх, мөнгөө эрсдэлээс хамгаалах тухай мэдлэг ойлголт түгээх зорилгоор сошиал орчинд зөвлөгөө, мэдээллүүдийг түгээх, мөн түүнчлэн “ХасБанктай хамт нэг өдөр” цалинтай дадлага хийх хөтөлбөрийг санаачлан зохион байгуулах гэж байна.

Тус дадлагын хөтөлбөрт ирээдүйд банкны салбарт ажиллах хүсэлтэй ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг хамруулах бөгөөд ХасБанк сурагчдад өөрсдийн сонирхсон албан тушаалтайгаа танилцаж банкны ажилтнуудтай нэг өдрийг өнгөрүүлэх боломжийг олгож байгаагаараа онцлог юм. 

Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийн хүсэлтийг 3-р сарын 25-ны 14:00 цаг хүртэл доорх холбоосоор хүлээн авах бөгөөд нийт ирсэн хүсэлтээс ХасБанканд нэг өдөр цалинтай дадлага хийх 5 сурагчийг сонгон шалгаруулна.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ ЭНД дарж илгээнэ үү.