
“Global Finance” сэтгүүл ХасБанкийг Монгол улсын Шилдэг банкаар дахин өргөмжиллөө
Олон улсын банк санхүүгийн салбарын нэр хүндийг тодорхойлогч, салбартаа тэргүүлэгч АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Global Finance сэтгүүлээс дэлхийн шилдэг банкуудыг шалгаруулснаас Монгол Улсын2018 оны Шилдэг банкаар ХасБанкийг тодрууллаа.
Энэ сарын 13-ны өдөр Индонезийн Бали аралд зохион байгуулагдсан тус сэтгүүлийн 20 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд ХасБанкны Эрсдэл Хариуцсан Захирал Торстен Клайн Бойнинг оролцож, шагнал гардаж авсан юм.
ХасБанк энэхүү нэр хүндтэй шагналыг ийнхүү 4 дэх удаагаа авч байгаа бөгөөд сүүлийн 3 жилд нь дараалан шилдгээр тодорсон өвөрмөц амжилтыг үзүүлж байна.
Global Finance сэтгүүл нь 1987 онд байгуулагдсан цагаасаа дэлхийн 180 оронд 50,000 гаруй тогтмол уншигчтай болсон бөгөөд дэлхийн нийт хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг бүрдүүлдэг 8,000 орчим хөрөнгө оруулагч, санхүүгийн байгууллага, үндэстэн дамнасан корпорациудад хөрөнгө оруулах шийдвэр гаргахад нь чухал нөлөө үзүүлдэг хэвлэл юм.
Тус сэтгүүлэнэ жилийн шилдгүүдийг тодруулахдаа банк санхүүгийн байгууллагуудын нэр хүнд, удирдлагын чадавх, компанийн засаглал, цахим технологийг нэвтрүүлсэн байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн бөгөөд DBS, Bank of America, ING, Standard Chartered, Citi, J.P. Morganзэрэгүйл ажиллагааны цар хүрээ, хөрөнгийн чадавх, найдвартай ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч банкууд шилдгээр шалгарсан тухайтайландаа дурджээ.
Бидэнд итгэл хүлээлгэж, эх орныхоо эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулан, хамтран ажиллаж буй харилцагч та бүхэнд баярлалаа.
Амьдралд – ашид хамтдаа.