Fitch ratings агентлаг ХасБанкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа
Fitch Ratings агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг сайжруулахтай зэрэгцээд ХасБанкны зээлжих зэрэглэлийг мөн B+ (тогтвортой) болгож нэг шатлалаар ахиуллаа.
ХасБанкны зээлийн багцын чанарын үзүүлэлт тогтмол сайн түвшинд байж, ашигт ажиллагаа тогтвортой нэмэгдэж байгаагаас гадна, Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг даган бизнесийн орчин сайжрах хүлээлттэй байгаа зэрэг нь зээлжих зэрэглэлийг сайжруулах гол үндэслэл болжээ. Түүнчлэн ХасБанкны ашигт ажиллагаа нэмэгдсэнээр өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтхарьцангуй өндөр түвшинд тогтвортой байх төлөвтэй байгаа нь зээлжих зэрэглэлийг дээшлүүлэхэд эергээр нөлөөлсөн гэдгийг Фитч агентлаг мэдэгдэлдээ дурджээ.
Монгол Улсын болон ХасБанкны зээлжих зэрэглэл сайжирснаар олон улсын зах зээлээс татах урт хугацаат эх үүсвэрийн зардал тодорхой хэмжээгээр буурах боломжтой болж байна.
Дэлгэрэнгүй: https://www.fitchratings.com/site/pr/10285560