Type search keyword

Аваргын цомыг гартаа атга

FIFA World Cup Qatar-2022 дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны Виза картыг ХасБанк хөлбөмбөг сонирхогчдод зориулан гаргаад 7 хонож байна.

ХасБанкны зүгээс карт захиалсан эхний 50 харилцагчид тэмцээний албан ёсны бөмбөгийг бэлэглэхээр бэлдсэнээ зарласан. Хөлбөмбөг сонирхогчдын хувьд ч уг боломжийг дор нь ашиглаж, карт гарсан даруйд Adidas AL RIHLA бөмбөгийн эзэн болох 50 харилцагч бүрдсэн. Гэсэн хэдий ч та сайхан боломжоос хоцорчихлоо хэмээн харамсах хэрэггүй. FIFA карт эзэмшигчдэдээ бэлдсэн бидний бэлэг үүгээр дуусахгүй, илүү сайхан боломжууд таныг хүлээж байна.

Тодруулбал, FIFA карт эзэмшигчдийн дунд 10-20 хувийн буцаан олголт авах урамшуулал тун удахгүй зарлагдахын дээр, асуулт хариултын тэмцээнд оролцон AL RIHLA бөмбөгийн эзэн болох, XBOX, Qatar-2022 маскот, малгай, цүнх зэрэг олон гайхалтай бэлэг хожих боломж таныг хүлээж байна. Харин та цөөн тоогоор гарсан уг картыгамжиж захиалахаа мартаваа!

Хүн төрөлхтний түүхэн дэхь хамгийн олон үзэгч, хамгийн үнэнч хөгжөөн дэмжигчтэй, FIFA World Cup Хөлбөмбөгийн ДАШТ нь цар хүрээ, үзэгчийн тоо, телевизийн эрх гээд хэмжиж болох олон зүйлээр Олимпын наадмаас илүү гардаг томоохон үйл явдал бөгөөд энэ жил Алтан цомын төлөө дэлхийн шилдэг 32 баг Катар улсад өрсөлдөнө.

Алтан цомын тухай сонирхуулахад, одоогийн дэлхийн аваргын цом нь 1974 оноос хэрэглэж эхэлсэн 2 дахь хувилбар нь бөгөөд анхны хувилбарыг нь 1970 оны ДАШТ-нд Бразилын шигшээ баг 3 дахь удаагаа түрүүлснээр багтаа үүрд хадгалж үлдэхээр болсон ч харамсалтай нь 1983 онд хулгайд алдаж, өнөөг хүртэл олоогүй түүхтэй. Тэрхүү анхны цом нь эртний Грекийн ялалтын бурхан Nike-г бэлгэдсэн дүртэй тул Алтан дагина хэмээн нэрлэгдсээр ирсэн бөгөөд одоог хүртэл уг нэрээрээ Монголын хөл бөмбөг сонирхогчдын дунд яригддаг.

Хөлбөмбөг сонирхогч та Алтан дагина цомыг гартаа атгахыг хүсвэл ХасБанкны дижитал банкаар яг одоо захиалаарай.

 ЗАХИАЛАХ

Картын дэлгэрэнгүй мэдээллийг: https://xacbank.mn/product/1147

Аваргын цомыг гартаа атга.