
"Хүүхэд бүр уран бүтээлч" бүтээлийн уралдаан
Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас Монголын Урлагийн Зөвлөл Arts Council of Mongolia-тай хамтран 3-14 насны хүүхэд багачуудын дунд ❝Миний мөрөөдөл❞ сэдэвт бүтээлийн уралдаанаа 4 дэх жилдээ зарлаж байна.
ЗОРИЛГО:
???? Хүн мөрөөдөлтэй, хүсэл эрмэлзлэлтэй байхад бүгдийг даван туулж, амжилтад хүрэх боломжтой гэдгийг хүүхдүүдэд урлагаар дамжуулан түгээх, тэдэнд урам зориг өгөх, эцэг эхийг хүүхдийнхээ ирээдүйн төлөө бага наснаас нь анхаарахад уриалах.
???? Хүүхдүүдэд урлагаар дамжуулан бүтээлч сэтгэлгээ, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох.
ХУГАЦАА:
2019 оны 5-р сарын 21-ээс 6-р сарын 7-ны өдрийг дуустал
НАСНЫ АНГИЛАЛ: /ангилал тус бүрд байр эзлүүлнэ/
• 3-6 нас
• 7-9 нас
• 10-14 нас
БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:
Уралдааны хугацаанд хүүхэд өөрийн гараар хийсэн, гар зураг, graphic зураг, баримал, оёмол, наамал, сийлбэр гээд бүхий л төрлийн бүтээл байж болно.
БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ:
Бүтээлийн зургийг 2019 оны 6-р сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд ХасБанкны фейсбүүк хуудсанд мессежээр ирүүлнэ.
⚠ Ингэхдээ хүүхдийн овог нэр, нас, холбоо барих утасны дугаар, бүтээлийн тайлбар /1 өгүүлбэр/-ыг тодорхой бичнэ.
ШАЛГАРУУЛАЛТ:
➤ Бүтээлийн зургийг 6-р сарын 6-10 хооронд ХасБанкны фейсбүүк хуудсанд нийтэлж, 6-р сарын 10-ны өдөр Монголын Урлагийн зөвлөл болон ХасБанкны шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагнал гардуулна.
ШАГНАЛ:
???? 1-р байр 300,000₮ /Гарын бэлэг/
???? 2-р байр 200,000₮ /Гарын бэлэг/
???? 3-р байр 150,000₮ /Гарын бэлэг/
???? 4-р байр 100,000₮ /Гарын бэлэг/
???? 5-р байр 50,000₮ /Гарын бэлэг/
⚠ Шагналын мөнгийг ХасБанкны "Ирээдүйн саятан" хадгаламжид байршуулж, мөрөөдөлд хүргэх ирээдүйн хуримтлалыг дэмжинэ.
???? Авьяаслаг багачууддаа амжилт хүсье!