
"Хүүхэд бүр уран бүтээлч" бүтээлийн уралдаан
Хүүхдийн баярыг тохиолдуулан ХасБанкнаас Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран 3-14 насны хүүхэд багачуудын дунд ❝Миний мөрөөдөл❞ сэдэвт бүтээлийн уралдааныг зарлаж байна.
ЗОРИЛГО:
???? Хүн мөрөөдөлтэй, хүсэл эрмэлзлэлтэй байхад бүгдийг даван туулж, амжилтад хүрэх боломжтой гэдгийг хүүхдүүдэд урлагаар дамжуулан түгээх, тэдэнд урам зориг өгөх, эцэг эхийг хүүхдийнхээ ирээдүйн төлөө бага наснаас нь анхаарахад уриалах.
???? Хүүхдүүдэд урлагаар дамжуулан бүтээлч сэтгэлгээ, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг олгох.
ХУГАЦАА:
2018 оны 5-р сарын 21-ээс 6-р сарын 15-ны өдрийг дуустал
НАСНЫ АНГИЛАЛ: /ангилал тус бүрд байр эзлүүлнэ/
• 3-6 нас
• 7-9 нас
• 10-14 нас
БҮТЭЭЛД ТАВИХ ШААРДЛАГА:
Уралдааны хугацаанд хүүхэд өөрийн гараар /эцэг эх тусалсан байж болно/ хийсэн, гар зураг, баримал, оёмол, наамал, сийлбэр гээд бүхий л төрлийн бүтээл байж болно.
БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭЖ АВАХ:
Бүтээлийн зургийг 2018 оны 6-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ХасБанкны фейсбүүк хуудсанд мессежээр эсвэл saynbayar.s@xacbank.mn хаягаар ирүүлнэ.Ингэхдээ хүүхдийн овог нэр, нас, холбоо барих утасны дугаар, бүтээлийн тайлбар /2-3 өгүүлбэр/-ыг тодорхой бичнэ.
ШАЛГАРУУЛАЛТ:
➤ Бүтээлийн зургийг 6-р сарын 14-18 хооронд ХасБанкны фейсбүүк хуудсанд нийтэлж, 6-р сарын 18-ны өдөр Монголын Урлагийн зөвлөл болон ХасБанкны шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг бүтээлүүдийг шалгаруулж шагнал гардуулна.
ШАГНАЛ:
1-р байр 300,000₮ /Гарын бэлэг/
2-р байр 200,000₮ /Гарын бэлэг/
3-р байр 150,000₮ /Гарын бэлэг/
4-р байр 100,000₮ /Гарын бэлэг/
5-р байр 50,000₮ /Гарын бэлэг/
Шагналын мөнгийг ХасБанкны "Ирээдүйн саятан" хадгаламжид байршуулж, хуримтлалыг дэмжинэ.
Авьяаслаг багачууддаа амжилт хүсье!