Type search keyword

ХасБанк ХК 2023 оны 2-р хагас жилийн ногдол ашиг болох 26.6 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн ҮЦТХТ дэх дансанд байршууллаа

Өчигдөр (2024.04.29) болсон ХасБанк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар 2023 оны 2-р хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.25 төгрөг буюу нийт 26.6 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг зөвшөөрөн баталсан бөгөөд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрийн дагуу Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх нэрийн дансанд ногдол ашгийг байршуулж дууслаа.

Ингэснээр ХасБанк 2023 оны цэвэр ашгаасаа 2 удаагийн хуваарилалтаар нийт 42.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байна.

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны брокер дилерийн компанид хандан ногдол ашгийн талаарх мэдээлэл аваарай.