
Өнөөдөр "Үнэ цэнийг эрхэмлэгч банкны олон улсын өдөр"
Банкны үйлчилгээг нийгэм, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр үзүүлэх, бодит эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх замаар иргэдийн амьдралд эерэг өөрчлөлт хувь нэмэр оруулах зарчмыг баримталдаг уг хөдөлгөөнийг "Үнэ цэнийг эрхэмлэгч Банкны Дэлхийн Эвсэл"-ээс 2009 онд санаачилсан бөгөөд ХасБанк тус эвслийг үүсгэн байгуулагч анхны 9 гишүүний нэг юм.
Үнэ цэнийг эрхэмлэгч банкны үйлчилгээг сонгох 8 шалтгаан
1. Энэ зүгээр нэг маркетингийн уриа биш, энэ бол банкны үйлчилгээний тэс өөр модел
Үнэ цэнийг эрхэмлэгч банк нийгэмд хор хөнөөл учруулахуйц үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалзаж, эерэг үр нөлөө дагуулах бүтээн байгуулалт, төслүүдийг дэмжихэд анхаардаг.
2. Танд болон таны амьдарч буй нийгэмд ээлтэй
Үнэ цэнийг эрхэмлэгч байгууллагууд хөрөнгийнхөө 72%-ийг ард иргэдэд үнэ цэн, үр өгөөжөө өгдөг жинхэнэ эдийн засагт хөрөнгө оруулдаг бол энгийн банкуудын хувь энэ үзүүлэлт ердөө 41%-тай байдаг. Үнэ цэнийг эрхэмлэсэн хөрөнгө оруулалтууд нь ажлын байрыг нэмэгдүүлж, нийгмийн бүх доод болон дунд давхаргын нөхцөл байдлыг сайжруулахад чиглэдэг.
3. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад хувь нэмрээ оруулдаг
Үнэ цэнийг эрхэмлэгч банкны дэлхийн эвслийн гишүүд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр хүлэмжийн хийг бууруулах зээл болон ногоон санхүүжилтүүд олгосоор байна. Парисын гэрээний дагуу сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих замаар хүлэмжийн хийн түвшинг зорилтот хэмжээнд хүргэж бууруулахын төлөө үнэ цэнийг эрхэмлэгч байгууллагууд мөн ажилладаг.
4. Системийг өөрчлөх зорилготой
Үнэ цэнийг эрхэмлэгч банкны дэлхийн эвслийн гишүүд банк санхүүгийн зөв систем болонтогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгохоор олон улсын болондотоодын байгууллагуудтай хамтран ажилладаг. Тогтвортой хөрөнгө оруулалтыг дэмжин нийтийн эрх ашгийг хангахад чиглэсэн энэ зорилгод өөр байгууллагуудыг нэгдэхийг уриалсаар байна.
5. Хүний эдийн засгийн мэдлэгийг дэмжих
Хүмүүс мөнгийг хувиа хичээсэн байдалтай, банкийгшуналтай холбож боддог. Энэ нийтлэг ойлголтыг өөрчилж чадсанаар эдийн засгийг зөв тийш нь залах эерэг хандлагыг бий болгож чадна.Тийм ч учраас үнэ цэнийг эрхэмлэгч банкны дэлхийн эвсэл их сургуулиуд болон бусад дэмжигч байгууллагуудтай хамтран банк, санхүүгийн байгууллагууд нийгэмд хэрхэн эерэгээр нөлөөлж, үнэ цэнийг бүтээж болох шийдлүүдийг үргэлж эрэлхийлсээр байдаг.
6. Санхүүгийн хүртээмж
Үнэ цэнийг эрхэмлэгч байгууллагуудын ихэнх нь дэлхий даяар сая сая хүмүүсийн амьдралд өөрчлөлт авчирдаг бичил санхүүгийн манлайлагчид байдаг.
7. Бодит үр дүн
Үнэ цэнийг эрхэмлэгч үзэл нь үл гүйцэлдэх уран зөгнөлтсанаа биш бодит зүйл юм. Дэлхийн 50 сая гаруй хүн үнэ цэнийг эрхэмлэгч банкийг сонгон үйлчлүүлж, тэдний төлөө 67,000 гаруй ажилчид үнэ цэнийг эрхэмлэн ажиллаж байна.
8.Таны санааг зовоож буй асуудлуудад тэд ч бас анхаардаг
Үнэ цэнийг эрхэмлэгч банкууд нийгмийн болон дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй сэтгэл зовоосон асуудлуудыг тогтвортойсанхүүжилтийн механизмаар шийдэхийг зорьдог. Хүлэмжийн хийг бууруулах хөнгөлөлттэй зээл, хүйсийн эрх тэгш байдлыг дэмжигч байгууллагуудтай хамтрах, хувь хүний санхүүгийн менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих ногоон санхүүжилт зэрэг эдийн засгийн үнэ цэнийг бүтээгч олон төсөл хөтөлбөрүүдэд санаа тавин ажилладаг билээ.