Type search keyword

Apple Watch-ын азтан шагналаа авлаа

XасБанкнаас Candy төлбөрийн карт шинээр захиалсан харилцагчдынхаа дунд зарласан урамшууллын азтан тодорч Apple брэндийн ухаалаг бугуйн цагаа гардан авлаа.

11-р сарын 20-оос 30-ны хооронд Candy төлбөрийн карт шинээр захиалж, гүйлгээ хийсэн харилцагчдаас шалгаруулсан тус урамшуулалд Багануур дүүргийн харилцагч Буджавын ОСОРЖАМ гуай шалгарсан юм. Азтандаа баяр хүргэе!

Гэхдээ Candy картын урамшуулал үүгээр дуусахгүй ээ. Хүн бүрийн хүсэн хүлээдэг Шинэ жилийн баярыг тохиолдуулан зарлаж буй #БЭЛЭГЛЭЕ аян дөнгөж эхэлж байна.

12-р сарын турш 7 хоног бүр өөр өөр гайхалтай бэлэгтэй уг аянд Candy карт шинээр нээлгэсэн болон хуучин карт эзэмшигчид бүгд оролцох боломжтой бөгөөд картаараа ХасБанкны ПОС төхөөрөмж дээр гүйлгээ хийхэд л хангалттай.

"Халуун дулааныг #БЭЛЭГЛЭЕ" уриатай эхний 7 хоногт 12-рсарын 2-оос 8-ыгдуустал Candy картаараа худалдан авалт хийсэн харилцагчдаас азтай нэг харилцагчид Говь брэндийн 2 сая төгрөгийн дүн бүхий эрхийн бичиг бэлэглэж байгаа бол,

"Ая тух #БЭЛЭГЛЭЕ" уриатай хоёр дахь 7 хоногийн урамшуулал өнөөдрөөс эхэлж байна. Та 12-р сарын 9-өөс 15-ыг дуустал хугацаанд Candy карт шинээр захиалах, эсвэл Candy карттай бол ХасБанкны ПОС дээр гүйлгээ хийгээд Тэрэлж зочид буудалд гэр бүлээрээ амрах азтан болж, цэвэр агаар, ая тухыг мэдрэн, шинэ оныхоо эрч хүчийг аваарай.

Хэрэв та Candy картгүй бол яг одоо ХасБанкны өөрт ойр байрлах дурын салбар болон Мобикомын Улаанбаатар хот дахь үндсэн салбарт хандаж захиалаарай.

Candy картын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: www.xacbank.mn/product/132


Candy төлбөрийн карт

Уншуулах тусам урамтай!