Хайх зүйлээ бичнэ үү

Банкны тухай


Канадын гадаад хэргийн туслах дэд сайд ХасБанканд зочиллоо

Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд эрхэмсэг ноён Доналд Бобиаш Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр буюу 4-р сарын 27-нд ХасБанканд зочилж, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ч.Ганболд, Ерөнхий захирал Г.Амартүвшин нартай уулзав. Уулзалтын үеэр ТУЗ-ийн дарга Ч.Ганболд хоёр улсын харилцаа нь зөвхөн улс төр, Засгийн газар хоорондын бус манай аж ахуйн нэгж хоорондын харилцан ашигтай бизнес болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, түүнчлэн хувь хүмүүс хоорондын нөхөрлөлөөс бүрдэж байгааг илэрхийлэв.

Канадын Гадаад хэргийн туслах дэд сайд эрхэмсэг ноён Доналд Бобиаш нь эдийн засгийн нөхцөл байдлыг үл харгалзан Канадын үндэсний банк ХасБанкны стратегийн хөрөнгө оруулагч болж, Канад Улсаас Монгол Улсад хийсэн шууд хөрөнгө оруулалтын амжилттай жишээ болсныг тэмдэглэв.