Type search keyword

ХАСБАНК ЗЭЭЛИЙН ХАМГИЙН ТААТАЙ НӨХЦӨЛИЙГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА

ХасБанк хэрэглээний болон бизнесийн бүх төрлийн зээлийн нөхцөлөө харилцагч таны хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн улам илүү таатай болголоо.

Гэр ахуйн тавилга, цахилгаан бараа, авто машин худалдан авах, зуслангийн байшин барих, орон сууцандаа засвар хийх, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөх, аялалаар явах гээд таны хэрэгцээ юу ч бай бага хүү, урт хугацаатай зээлийг уян хатан нөхцөлөөр аваарай.

Тухайлбал, урин дулаан цаг ирж, амралт аялалын улирал эхэлж буйтай холбогдуулан:

  • Тээврийн хэрэгсэл худалдан авах зээлийн хүү 1.6% хүртэл буурсан бол,
  • Амины сууц, зуслангийн байшин барих, худалдан авах зээлийн хугацаа 15 жил болж, хүү нь буурлаа.
  • Харин цалин болон өрхийн зээлийн хугацаа 48 сар болон уртасч, хүү буурснаар зээлийн хэмжээ нэмэгдэх боломжтой болж байна.

 

  • ХасБанкны хэрэглээний зээлийн гол давуу тал бол сар бүр төлөх зээлийн төлбөрийг тэнцүү дүнтэй эсхүл үндсэн төлбөр тэнцүү, хүүгийн төлбөр буурах зарчмаар байхыг харилцагч та өөрөө сонгох боломж юм. Та сар бүр тэнцүү төлөлттэй эргэн төлөлтийг сонгосон тохиолдолд гадагшаа удаан хугацаагаар явах эсхүл их хэмжээний орлого орж ирсэн тохиолдолд зээлээ урьдчилан төлж, тухайн саруудад банкинд төлбөр төлөх шаардлагагүй болох эсвэл зээлийн дүнгээсээ хасуулан хүүгийн төлбөрөө бууруулах бололцоотой.
  • Мөн та цалингаа заавал ХасБанкаар дамжуулан авдаг байх шаардлагагүй бөгөөд өөрийн хэрэгцээнд нийцүүлэн сонголтоо хийгээрэй.

Хэрэв та бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, үйлдвэрлэл, үйлчилгээнийхээ хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорьж буй бол эргэлтийн хөрөнгийн зээл, үйлдвэрийнхээ тоног төхөөрөмж, барилгыг өргөтгөх хэрэгцээтэй бол хөрөнгө оруулалтын зээл, бараа үйлчилгээний эргэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай бол зээлийн шугамыг бид санал болгож байна.

Газар тариалан, аялал жуулчлал зэрэг улирлын чанартай бизнес эрхлэгчид бизнесийн онцлог, улирлын нөлөөллөөс хамааран зээлээ уян хатан нөхцөлөөр төлөх боломжтой агаад орлого өндөртэй саруудад зээлээ их хэмжээгээр төлөөд бусад саруудад зөвхөн хүүгээ төлөх давуу талыг бид олгоно.

ХасБанк нь харилцагчийг хамгаалах ОУ-ын хөдөлгөөнд нэгдсэн байгууллага болохоор харилцагчдад тохирсон бүтээгдэхүүн үйлчилгээг зөв зохистой нөхцөлөөр хүргэх, хариуцлагатай үнэ тогтоох, ил тод байх зэрэг зарчмуудаг хэрэгжүүлдэг бөгөөд харилцагчаа өрийн дарамтнаас хамгаалах зарчмын хүрээнд зээлийн дээд хэмжээг харилцагчид дарамт болохгүйгээр бодитой тогтоож өгдөг билээ. 

Амьдралд – ашид хамтдаа.