
ХасБанк хүүхдийн баярын урамшууллаа зарлаж байна
Эх үрсийн баяр ойртож буй энэ өдрүүдэд ХасБанк уламжлал ёсоор харилцагч хүүхэд, багачуудтайгаа хамт баяраа тэмдэглэхээр Ирээдүйн саятан, Тэмүүлэл хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аянаа зарлаж, хүүхдийн баярын бэлгээ задалж байна.
ХасБанкны ах эгч нараас нь харилцагч хүүхдүүддээ зориулан АНУ-ын Hasbro брэндийн Дэлхийн #1 баримлын шавар болох Play-Doh, мөн Capstone, Dreamworks зэрэг студийн хүүхэлдэйн киноны баатруудын зурагт номыг бэлдсэнээс гадна өсвөр насны хүүхдүүдэд зориулан зөвхөн ХасБанкнаас гаргадаг Тэмүүлэл картаар бэлэг барьж байна.
Play Doh баримлын шавар нь үндсэн 8 өнгөний сонголттойгоос гадна хооронд нь хольж хүссэн өнгөө гаргах боломжтой, химийн бодис агуулаагүй, цэцэгний анхилуун үнэртэй ба хэрэглэхэд маш хялбар, зөөлөн бөгөөд өөрийн оюун санаанд буй зүйлсээ бодит биет болгож сурснаар хүүхдийн өөртөө итгэх итгэл болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, оюуны чадамж (IQ)-г дээшлүүлэх ач холбогдолтой.
Харин Capstone болон Dreamworks студийн зурагт ном нь хүүхдийн сонирхлыг татахуйц, орчин үеийн загвар дизайнтай, хүүхдэд тохирсон санхүүгийн мэдлэг олгох агуулгатайн дээр өмнө нь худалдаанд гарч байгаагүйгээрээ онцлог бол ХасБанкны Тэмүүлэл карт нь 14-21 насныханд зориулсан төлбөрийн карт бөгөөд санхүүгийн хувьд бие даан шийдвэр гаргах, мөнгөө хадгалах, зөв зүйлд зарцуулж сурахад туслах зорилготой юм.
Урамшуулалт аян 5-р сарын 9-ний өдрөөс 6-р сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Ирээдүйн саятан, Тэмүүлэл хадгаламж эзэмшигч хүүхэд багачууд дансандаа хийсэн орлогын дүн, эсвэл шинээр хадгаламж нээлгэсэн дүнгээс хамаарч дээрх бэлгүүдээс сонгон авна.
Мөн 3-14 насны Ирээдүйн саятан хадгаламж эзэмшигч хүүхдүүдийнхээ дунд “Хүүхэд бүр уран бүтээлч” хэмээх баримлын шавраар урласан бүтээлийн уралдааныг зарлаж байна. Урамшуулалт аяны хугацаанд баримлын шавраар урласан бүтээлийнхээ зургийг ХасБанкны фэйсбүүк хуудаст илгээснээр уралдаанд оролцох боломжтой бөгөөд 3 насны ангилал тус бүрт 5 байр шалгаруулж, мөнгөн шагнал, Наран кидс дэлгүүрийн гарын бэлгийн хамт гардуулах болно.
Ирээдүйн саятан, Тэмүүлэл хугацаат хадгаламждаа хэдэн төгрөгийн орлого хийх, эсхүл шинээр нээлгэвэл ямар ямар бэлэг, урамшууллыг авахаа ЭНДЭЭС харна уу!
Амьдралд – ашид хамтдаа.