Type search keyword

ХасБанкны Мэдээллийн технологи Хариуцсан захирал Сандип Херагийн ЭфЭсТи Медиа сэтгүүлд хийсэн ярилцлага

Албан тушаалХасБанкны Мэдээллийн технологи Хариуцсан захирал

Даниел Пейперни, Эрхлэгч

ЭфЭсТи Медиа: Та өнгөрөгч оны 11 сараас ХасБанкинд ажиллаж эхэлсэн. Дараагийн 12-18 сарын хугацаанд таны барих гол чиглэл юу байх вэ?

Хера: ХасБанк нь улс даяар 97 салбартай маш хурдацтай хөгжиж байгаа дунд хэмжээний банк юм. Удирдлагын баг нь мэдээллийн технологи хариуцсан захирлаар олон улсад ажиллаж байсан туршлагатай, технолгийн хувьд томоохон өөрчлөлт хийх боломжтой хүнийг хайж байсан. Энэ салбарт маань хийгдэх ажил нэлээд байна. Тэр дундаа мэдээлэл технологийн дэд бүтцийг сайжруулах, дата төвийг байгуулах, эдгээрийн кодыг нийцүүлэх, мөн мэдээлэл технологийн хэлтсийн ажиллах хүчнийг чадавхжуулах зэрэг байгаа юм. Товчоор хэлбэл, намайг эерэг өөрчлөлт хийлгэхээр авчирсан. Соёлын хувьд өөр бүтэцтэй ч технологийн хувьд олон шалгуурууд бидний урд байна.

ЭфЭсТи Медиа: Банкны салбаруудын оршин тогтнох ирээдүй ямар байгаа, мөн хэрхэн хувьсаж байгаа вэ? Ялангуяа Монголд?

Хера: Миний бодлоор салбарын тоо багасах нь дамжиггүй. 2005-2010 оны хооронд салбарын тоо их хэмжээгээр өсч байсан, тэр дундаа Америкт. Бидний харсан мэдээллээс авч үзэхэд дээрх хугацаанд банкны 5000 салбар, нэгж шинээр нээгдэж байсан бол харин сүүлийн 5 жилд буюу 2010-2015 оны хооронд мөн тооны салбар хаагджээ. CMАК (олон нийтийн сүлжээ, гар утас, дата шинжэлгээ болон клауд систем) болон дижитал технологиийн хандлагыг харах юм бол, Монгол шиг оронд хүртэл интернэт болон гар утасны үйлчилгээ, ашиглалт өндөр түвшинд байна. Ийнхүү технологийн шинэчлэл олон сувгаар хүчтэй түрэн орж ирснээс улбаалаад уламжлалт банкны үйл ажиллагаа энэ хэвээрээ үргэлжлэх боломжгүй болж байна л даа. Иймд банкууд ашигт ажиллагаагаа бодолцож, салбар нэгжүүдийнхээ тоог багасгаж, оронд технологийн шинэчлэлд суурилсан үйлчилгээг үзүүлж байна.

ЭфЭсТи Медиа: Санхүүгийн үйлчилгээний хөгжлийн дээд цэгийг та юу гэж харж байна?

Khera: Миний бодлоор банкнууд СМАК-ийг бүрэн хэрэгжүүлж эхлүүлээгүй, үүний үр дүнд гарах үр ашгийг олж хараагүй л байна. Олон банк ирмэг дээр нь ирчихээд байгаа ч тэдний хөрөнгө оруулалтын өгөөж, технологи нэвтрүүлэн байдал зэргийг харвал бүрэн гүйцэт болоогүй байна. Клауд компьютингийн хувьд ч ялгаагүй. Мэдээж хууль эрх зүйн зохицуулалт, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл зэрэг асуудлууд бий. Гэхдээ л ерөнхийдөө ач холбогдлыг нь бүрэн таниагүй байна.  

ЭфЭсТи Медиа: Цахим аюулгүй байдлыг хангах, эрсдлийг бууруулахад мэдээллийн технологийн ямар дэд бүтэц эсвэл протоколыг ашиглаж байна вэ?

Хера: Цахим аюулгүй байдал маш том асуудал. Тэр тусмаа Монголд энэ тал дээр тоног төхөөрөмж тийм ч хангалттай биш байна. ХасБанкны цахим аюулгүй байдлыг сайжруулах нь миний ажлын нэг хэсэг. Одоогоор ХасБанкны хувьд цахим аюулгүй байдлын зарим асуудлууд нь бүрэн цэгцрээгүй байна. Цахим аюулгүй байдлын шийдэл болох фаярвол болон бусад энэ төрлийн хамгаалалтын бүтээгдэхүүнийг нэг Банкны хувьд шийдвэрлэх боломжгүй. Энэ асуудлыг бид технологийн үйлчилгээ үзүүлэгч, тоног төхөөрөмж нийлүүлэгч нартай хамтран, банкны системийн хэмжээнд цогцоор нь шийдвэрлэх хэрэгтэй. Цахим аюулгүй байдлын асуудал бүх банкинд л байгаа. Тиймээс технологийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийг сайжруулахын тулд банкууд дуу хоолойгоо нэгтгэж, бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэгчидтэй хамтран ажиллах хэрэгтэй. Мэдээж хэрэг хэн нэгэн этгээд банкны сүлжээнд нэвтрэх аюул өнөөдөр ч гэсэн байгаа. Гэхдээ, гүйлгээ, төлбөр тооцоо хийгддэг банкны үндсэн системийн сервер, мэдээллийн хадгалалт зэргийг бодолцох хэрэгтэй. Энэ маань өөрөө маш динамик бас байнга өөрчлөгдөж байдаг зүйл л дээ. Ямар ч тохиолдолд Банк хэзээд бэлэн байх хэрэгтэй.

ЭфЭсТи Медиа: Та багийнхныхаа шинэ санал, санаачилгыг хэрхэн дэмждэг вэ?

Хера: Би Монголд ирээд, анх багийхантайгаа уулзахдаа хэлж байсан л даа. “Одооноос эхлээд хуучин байгаа зүйлсээ шинэчилж, сайжруулах арга замыг үргэлж эрэлхийлж байна шүү” гэж. Хамгийн хялбар арга бол багийнхныхаа өдөр тутмын ажлыг ярвигтай болгохгүй, тэдний ажлын арга барил, багаж төхөөрөмжийг огцом өөрчлөхгүй ч хамгийн тохиромжтой болгох юм. Өнгөрсөн сараас “Баярлалаа бурхан минь, Өнөөдөр Баасан гараг” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Багийнхандаа ажлын явцын тайлан болон үйл ажиллагаанд гарсан зарим асуудлуудыг тодохой форматаар гаргаж өгөхөөс нааш гэртээ харихгүй гэж хэлдэг. Нэг ингэж багийнхыгаа дэмжээд идэвхжүүлэлт хийгээд өгөхөөр маш гайхалтай үр дүн гардаг. Миний олж харсан өөр нэг зүйл бол хүн болгон сайн мэдээ сонсохыг хүсдэг. Би хамт олондоо, сайн муу мэдээ гэдэгтээ гол нь биш, та бүхэн асуудал болон эрсдлийг дэвшүүлж байна харин энэ нь биднийг асуудлаа шийдэхэд туслана гэж хэлдэг. Эдгээр нь миний энэхүү байгууллагад авчрах хэрэгтэй хамгийн том соёлын өөрчлөлтүүд юм.

ЭфЭсТи Медиа: Монгол улс бусад Азийн орнуудтай харьцуулахад санхүүгийн инновац тал дээр хэр өөр байна мөн таны сурсан хамгийн том зүйл юу вэ?

Khera: Хоёр чухал зүйл байна. Зах зээл дээр өөр өөр бүтээгдэхүүн, үйлчилгээг турших. Мөн үүний зэрэгцээ бага зардлаар сайн чанартай үйлчилгээ үзүүлэх. Энэ нь надад сонирхолтой сорилт болж байгаа.

Би бусдад Монгол бол шинэ санаачилга/инноваци, шинэ бүтээгдэхүүн туршиж үзэхэд тааламжтай, маш гайхалтай зах зээл гэж хэлнэ. Мөн үүнийг дэлхий дахин мэдээсэй гэж хүсэж байна.

Монгол бол Австрали шиг том биш,  3 сая орчим хүн амтай ч энд тулгарах асуудлууд нь том банкуудад гардагтай яг адилхан. Би Кредит Свисс банкинд байхдаа хагас тэрбум долларын төсөл хариуцан ажиллаж байсан. Тэндээс би бага зардлаар хэрхэн шинэ санаачилга хэрэгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж болохыг сурсан. Банкны бүтээгдэхүүн үйлчилгээг найдвартай үзүүлнэ гэдэг бол урлаг болохоос шинжлэх ухаан биш. Энэ чадвараа Монголын зах зээлд хэрэгжүүлэх нь надад бас нэгэн чадвар болно гэж бодож байна. Заавал “Роллс Ройс” төрлийн шийдэл хайх хэрэггүй. Үүнтэй адилхан, бүр илүү сайн чанартай хэр нь жижиг, дунд хэмжээний харилцагчдад зориулсан олон төрлийн үйлчилгээг нэвтрүүлж болно.

 

Эх сурвалж: http://fst.net.au/knowledge-centre/interview-sandeep-khera-2