Type search keyword

ХасБанк таван хувийн хүүтэй ипотекийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, олгож байна

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3-р сарын 4-ний өдрийн тогтоолоор батлагдсан “Ипотекийн зээл, санхүүжилтийн ерөнхий журам”-ыг үндэслэн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаал гарч, уг журамд заасан байршилд орон сууц худалдан авах тохиолдолд ипотекийн зээлийн жилийн хүүг 5 хувь байхаар тогтоосон.

Ирээдүйн тэтгэвэрийн нөөц сангийн хөрөнгөөс санхүүжих энэ хөтөлбөрийн дагуу ХасБанк 5 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэлсний зэрэгцээ 8 хувийн хүүтэй зээлийн материалыг ч урьдын адил судлан шийдвэрлэж байна.

Орон сууцны ипотекийн 5 хувийн хүүтэй зээл нь одоо хэрэгжиж байгаа 8 хувийн хүүтэй зээлийн шалгууртай ижил нөхцөлөөр олгогдох бөгөөд зөвхөн тухайн орон сууцны байршлаас хамаарч хүүгийн хувь хэмжээ ялгаатай байна. Өөрөөр хэлбэл, таны худалдан авахаар сонгосон орон сууц доорх хүснэгтэд дурдсан газруудад байрладаг бол 5 хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой юм.

Орон сууцны ипотекийн 5 болон 8 хувийн хүүтэй зээлүүдийг харьцуулбал:

Нөхцөл8 хувийн хүүтэй зээл  5 хувийн хүүтэй зээл  
Банкнаас тавих шаардлага, бүрдүүлэх материал  Өөрчлөлт ороогүй Ижил
Зээлийн хүү Жилийн 8% Жилийн 5%
Зээлийн хугацаа 360 сар /хуучин 240 сар байсан/ 360 сар
Урьдчилгаа төлбөр 30% 30%
Орон сууцны м.кв 80 м.кв-аас ихгүй 80 м.кв-аас ихгүй
Орон сууцны байршил  Журамд зааснаас бусад Улаанбаатар хотын дүүрэгт 

- Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс,

- Нийслэлийн алслагдсан 3 дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүрэг,

- 21 аймгийн нутаг дэвсгэр.

Мөн бид дээрх бүс нутгуудад хамрагдаж буй өмнө нь 8 хувийн зээлээр орон сууц авсан харилцагчдынхаа зээлийг 5 хувь руу шилжүүлэх ажлыг зохион байгуулж буй бөгөөд энэ шаардлагыг хангасан иргэдтэй холбогдож тодорхой мэдээллийг өгөх болно. Харин тухайн бүсээс өөр байршилд баригдсан орон сууц худалдан авч буй иргэдийн хувьд 8 хувийн зээлд хамрагдах боломжтой юм.

Та орон сууцны ипотекийн 5 болон 8 хувийн хүүтэй зээлийн хүсэлтээ ХасБанкны орон нутаг дахь бүх салбар, тооцооны төв, Улаанбаатар хот дахь Төв, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Баянгол, Сансар, Ард, Түшиг салбаруудад гаргах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1888 дугаараас лавлана уу.