
Ирээдүйнхээ төлөө өнөөдрөөс хуримтлуулж БЭЛЭГ аваарай!
Танд өөрийн болон гэр бүл, үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө өнөөдрөөс юу хийх боломж байна вэ?
Амралт, ар гэрээ умартах шахам ажлын төлөө зүтгэж яваа Танд зөвлөхөд олсноо хямгадах ухаан, санхүүгийн сахилга батад суралцах нь илүү алсын хараатай алхам юм шүү. Ёроолгүй саванд юу ч хийсэн урсаад гарахтай адил хадгалж, хуримтлуулах ухаанд суралцаагүй цагт хичнээн их хөдөлмөрлөж, хичнээн их орлого олоод ч нэмэргүй. Гэхдээ энэ нь тийм ч амар зүйл биш. Чухам тийм л учраас иргэн таны хуримтлал, хадгаламжийг дэмжиж, туслах зорилгоор бид дахин нэг “ХАДГАЛАМЖИЙН УРАМШУУЛАЛТ АЯН”-ыг зарлаж байна.
Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан ХасБанк 10-р сарын 30-наас 11-р сарын 6-ны өдрийг дуустал хугацаатай хадгаламж шинээр нээсэн эсвэл хадгаламждаа орлого нэмсэн харилцагчдадаа БЭЛЭГ барьж байна. Та 100,000 төгрөгөөс дээш дүнгээр хадгаламж нээлгэж, орлого хийгээд олон төрлийн бэлэгнээс сонгоод авна уу.
Хэрэв та нэг удаад бөөн дүнгээр хадгаламж хийх боломжгүй бол бүү санаа зов. Тогтмол дүнгээр, тогтмол давтамжтайгаар, тодорхой хугацааны туршид, таны оролцоогүй автоматаар гүйлгээ хийгдэж байх Захиалгат гүйлгээ буюу Стендинг ордер үйлчилгээ танд туслана. Та сар бүр 20,000 төгрөгөөс дээш дүнгээр гүйлгээ хийх 6 сарын хугацаатай гэрээ байгуулснаар бидний урамшуулалд хамрагдаж, бэлэг аваарай.
Урамшуулалт аян Улаанбаатар хотын Ард, Түшиг, Саппоро, Баянгол, Нарантуул, Сансар, Дөчин мянгат, Цайз, Чингэлтэй, Сүхбаатар гэсэн 10 салбарт хэрэгжиж байгаа тул та өөрт ойр байрлах салбарыг сонгон үйлчлүүлэнэ үү.
Хуримтлалтай Монголын төлөө, ХасБанк
Амьдралд – Ашид хамтдаа.